My hobbi
2016-05-08
шүүүхийн мэтгэлцээн

Ангилал: мэтгэлцээн

Прокурорын шvvх хуралдаанд оролцох чиг vvрэгYндсэн хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд заасан прокурорын гvйцэтгэх чиг vvргvvдээс “Прокурор эрvvгийн хэргийг хянан шийдвэрлэх шvvх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно” гэсэн чиг vvрэг нь ихээхэн онцлог бөгөөд хамгийн хариуцлагатай нь билээ. Өөрөөр хэлбэл прокурор нь хэрэг бvртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлvvлэх ажиллагаанд хяналт тавих чиг vvргvvдийг гvйцэтгэхдээ илvv нэг талын шинжтэй, давуу эрхтэй, удирдсан, захирамжилсан байдалтай оролцдог бол эрvvгийн шvvх хуралдаанд оролцохдоо шvvхийн өмнө мэтгэлцэгч талуудын нэг нь болж оролцдог, тvvнчлэн нөгөө талтайгаа ижил эрх эдэлдэг, энэ ч утгаараа илvv хариуцлагатай, илvv ур чадвар шаардсан байдгаараа онцлогтой юм. Манай эрх зvйн тогтолцоогоор шvvх хуралдаанд оролцож байгаа прокурор өмгөөлөгчөөс юугаараа давуу вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Энэ нь:- Хэрэг бvртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьсан байдаг. - Прокурорын яллах дvгнэлт vйлдсэн байдаг- Хэргийг өөрийнхөө хvссэнээр /нотлох баримтанд тулгуурлан төрсөн дотоод итгэлээ удирдлага болгон гаргасан шийдвэр/ шvvхэд ирvvлсэн гэх мэт байдлуудаараа давуутай. Эндээс өмгөөлөгч ямар байж мэтгэлцээнд оролцон, энэ давуу эрхтэй яллагчтай мэтгэлцэх вэ? гэвэл мэдээж ур чадвартай байж мэтгэлцэнэ. Тэгвэл энэ ур чадвартай өмгөөлөгчтэй прокурор яаж мэтгэлцэх вэ?, бас л ур чадвартай байж мэтгэлцэнэ гэсэн ойлголт гарч ирж байна.Өөрөөр хэлбэл мэтгэлцээн нь зөвхөн эрх зvйн хэм хэмжээнд тулгуурласан байхаас гадна, мэтгэлцэгч этгээдийн мэдлэг, чадвар, хуримтлуулсан туршлага, илтгэх ур чадвар, өөртөө итгvvлэн vнэмшvvлэх чадвар, тодорхой аргачилал /байцаалт явуулах тактик, илтгэх ур чадвар гэх мэт/ зэрэг дээр тулгуурлан явагддаг учир эдгээр ур чадваруудыг аль болохоор бvгдийг нь эзэмшсэн байх нь хамгаас чухал юм.Прокурор анхан, давах, хяналтын шатны шvvхvvдийн алинд ч оролцож мэтгэлцдэг боловч мэтгэлцээн анхан шатны шvvхэд жинхэнэ утгаараа хэрэгжих нь тодорхой билээ. Учир нь энэ шатанд хэргийг ямарваа нэгэн байдлаар шийдвэрлээгvй байдаг тул талууд хэрхэн өөрсдийгөө ойлгуулах, яаж мэтгэлцэх зэрэг нь тодорхой бус байдаг, тvvнчлэн ямар асуулт тавих, ямар тайлбар дvгнэлт хийх зэрэг нь мөн тодорхойгvй байдаг тул талууд бvх талаар мэтгэлцэж өөртөө давуу байдал бий болгох нь эн тэргvvний зорилго нь болдог.Мэтгэлцээний талаархи ойлголт“Хараат бус хөндлөнгийн шvvгчийн өмнө шvvгдэгчийн гэм буруутай эсэхийг талууд өрсөлдөх хэлбэрээр нотолдог, маргаан шийдвэрлэх ажиллагааны нэгэн төрлийг мэтгэлцээн гэдэг.”Мэтгэлцээн гэдэг энэ нэр томъёог манайд анх 1993 оны Шvvхийн тухай хуульд “шvvн таслах ажиллагаа мэтгэлзэх зарчмаар явагдана” гэж тусгаж өгсөн байдаг. Дараа нь 1994 онд ЭБШХ-д орсон нэмэлт, өөрчлөлтөөр 201-р зvйлийг шинээр оруулж “Эрvvгийн хэргийг анхан шатны болон давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх шvvх хуралдаан мэтгэлзэх зарчмын vндсэн дээр явагдана” гэсэн нэмэлт оруулсан байна. Гэхдээ талууд хэрхэн яаж мэтгэлцэхийг нь хуулиндаа тодорхой тусгаж өгөөгvйгээс болон мэтгэлцдэггvйгээр явуулахаар заасан зөрчилтэй заалтуудаас болж мэтгэлцээн нь жинхэнэ утгаараа хэрэгжих боломж муу байсан гэж хэлж болно.Мэтгэлцээн бол манай уламжлал биш юм. Англо-саксоны эрх зvйн системтэй улс орнуудад шvvх хуралдааныг мэтгэлцээнээр явуулдаг, харин Ром-Германы эрх зvйн системтэй улс орнуудад, тухайлбал Герман улсад мэтгэлцvvлэн шvvх гэсэн ойлголт байхгvй бөгөөд байцаан шvvдэг тогтолцоотой байдаг. Тэгэхээр мэтгэлцvvлэн шvvх, байцаан шvvх гэсэн 2 ойлголтын ялгааг доорхи харьцуулалтаас харж болно.Байцаан шvvдэг тогтолцоо• Шvvн таслах ажиллагааны явцад хэргийг нотлох vvргийг шvvгч хvлээдэг.• Шvvгч идэвхитэй байдаг.• Шvvгч хавтаст хэргийн материалыг өмнө нь уншиж танилцсан байдаг.• Хэргийн бодит vнэнийг олох, тогтоох зорилготой.• Шvvгч өөрөө байцаалтаараа нотлох vvргийг хvлээдэг тул талуудын мэтгэлцэх ур чадвар төдийлөн нөлөөлөхгvй.• Хэт бодит vнэн лvv улайрдаг тул эрсдэл нь хэлмэгдvvлэлт гарч болох талтай. Мэтгэлцvvлэн шvvдэг тогтолцоо• Шvvгч энэ vvргийг хvлээдэггvй. Хэргийг нотлох vvргийг талууд хvлээдэг.• Шvvгч идэвхигvй, төвийг сахьсан, хөндлөнгийн байр суурьтай байдаг• Хавтаст хэргийн материалыг урьдчилан уншдаггvй.• Хэргийг шудрагаар шvvх зорилготой.• Талууд хэрхэн мэтгэлцэнэ, тэр талд л хожил өгдөг.• Талууд нотлох vvргийг хvлээсэн байдагтай холбогдуулан тухайн мөчид аль нэг тал нь давуу байдлаараа ялалт авдаг тул эрсдэл нь ял завшуулах тохиолдол илvv гарах магадлалтай.Иймээс ч манайх хуулиндаа сонгодог мэтгэлцээн хэрэглэдэг улсуудын тогтолцоог шууд утгаар нь буулгаагvй, харин ч энэ 2 тогтолцооны давуутай талуудыг сонгон хэрэглэсэн гэхэд болно. Тухайлбал хэлмэгдэх батгалгааг ч багасгасан, ял завших боломжийг ч багасган тусгасан гэж vзэж болно. Гэхдээ илvv мэтгэлцvvлэн шvvх тогтолцоог хуулиндаа тусгаж өгчээ. Учир нь манай улсын Yндсэн хуульд зааснаар хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахаар тунхагласан тул энэ нь хvний эрх, эрх чөлөөг дээдэлсэнтэй холбоотой гэж vзэж болно.Шvvх хуралдаанд бэлтгэх ньШvvх хуралдаанд бэлтгэлтэй оролцох нь амжилт авчирах нэг vндэс болдог. Шvvх хуралдаанд бэлтгэхдээ дараах зvйлvvдийг анхаарсан байвал зохино. Yvнд:1. Хэргийн бvрдэл бvрэн хангагдсан эсэхийг хянах2. Хэргийн онол боловсруулах /яллах дvгнэлт vйлдэх/3. Хэргийн тvvвэр хийх4. Шvvгдэгч, хохирогч, гэрч, шинжээчээс асуух асуултуудаа урьдчилан бэлдэх5. Шvvмжлэлийн vг бэлдэх зэрэг болно.1. Хэргийн бvрдэл хангагдсан эсэхийг хянах: Хэргийг дутуу хянах, хэргийн бvрдэл дутуу хэргийг шvvхэд шилжvvлсэн хэрэг прокурорт буцах, хэрэгсэхгvй болгогдож цагаатгагдах шалтгаан нөхцөл болдог. Тиймээс Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зvйлд заасан ажиллагаанууд хэрэгт бvрэн хийгдсэн эсэхийг заавал хянах ёстой.2. Хэргийн онол: Мэтгэлцээнд энэ нэр томъёо хамгийн гол судас нь болдог. “Хэргийн нөхцөл байдал, vйл баримтууд, тэдгээрт хамаарах хуулийн заалтуудыг сайтар судалж vзсэний vндсэн дээр өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд сонгож авсан хувилбаруудын хамгийн оновчтойг нь хэргийн онол гэнэ.” Прокурорын хувьд хэргийн онол нь прокурорын яллах дvгнэлт юм. Шvvх хуралдаанд прокурорын хэргийн онол тодорхой байдаг. Харин өмгөөлөгчийн хувьд хэргийн онол нь юv вэ? гэвэл тухайн хэрэг маргааны жинхэнэ дvр зураг нь чухам юу байсан бэ гэдгийг шийдвэр гаргагчид ойлгуулахад чиглэгдсэн хувилбар нь юм. Жишээлбэл: Прокурор санаатайгаар бусдын амь насыг хvндрvvлэх нөхцөл байдалгvйгээр хохироосон гэсэн яллах дvгнэлт vйлдсэн байхад өмгөөлөгч аргагvй хамгаалалтын vvднээс биеэ хамгаалж хvний амь хохироосон гэсэн хувилбарыг сонгож өмгөөлөхийг ойлгоно. Хэргийн онолоо гаргахын тулд талууд хэргийг маш нарийн, нягт, нямбай уншиж, тал бvрээс нь сайтар судалж байж гаргах ёстой. Хэргийн онол нь:- ойлгомжтой, тодорхой байх- хуулийн холбогдох заалтуудад нийцсэн байх- нотлох баримтуудаар батлагдсан байх- эсрэг талын байж болох няцаалтанд тэсвэртэй байх- vнэмшилтэй байх гэсэн шаардлагуудыг хангасан байвал зохино.Прокурорын яллах дvгнэлт vйлдэх аргачилал:Эрvvгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд прокурорын яллах дvгнэлт хэрхэн бичих аргачилалыг тодорхой заагаагvй байдаг. Прокурор нь хэрэг бvртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, улмаар хэрэг бvртгэлт, мөрдөн байцаалтийг дуусган ирvvлсэн хэргийг хянаад гэмт хэргийн бvрэлдэхvvнтэй бөгөөд шvvхээр гэм бурууг тогтоолгох нь зvйтэй гэж vзвэл хэрэг бvртгэлт явуулсан хэрэгт хэрэг бvртгэгчийн vйлдсэн яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж, мөрдөн байцаалт явуулсан хэрэгт прокурорын яллах дvгнэлт vйлдэж хэргийг шvvхэд шилжvvлдэг.Яллагдагчаар татах тухай тогтоол нь мөн яллагдагчийн гэм бурууг шvvхийн өмнө батлах эрх зvйн хэлбэр болдог боловч энэ хоёр нь өөр, өөр процесс ажиллагаа хийгддэг, өөр, өөр субъект vйлддэгээрээ хоорондоо ялгагддаг.Яллагдагчаар татах тухай тогтоол:Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зvйлийн 196.1-д зааснаар тухайн этгээд гэмт хэрэг vйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал хэрэг бvртгэгч, мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол vйлддэг.Эндээс зөвхөн хэрэг бvртгэгчийн vйлдсэн яллагдагчаар татах тухай тогтоол нь шvvхэд хэргийг яллах эрх зvйн акт болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагч хэдийгээр яллагдагчаар татах тухай тогтоол vйлддэг хэдий ч энэ нь прокурорын яллах дvгнэлтгvйгээр дангаараа шvvхэд хэргийг яллах эрх зvйн хэлбэр болдоггvй. Хэрэг бvртгэгчээс vйлдсэн яллагдагчаар татах тухай тогтоолыг товч хэлбэрээр бичигдсэн прокурорын яллах дvгнэлт гэж ойлгож болох бөгөөд энэ нь хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой.Яллагдагчаар татах тухай тогтоолд уг тогтоолыг хэзээ, хаана, хэн vйлдсэн, яллагдагчаар татагдаж байгаа этгээдийн овог, эцгийн нэр, нэр, уг этгээд Эрvvгийн хуулийн ямар зvйл, хэсэгт заасан хэрэгт яллагдаж байгаа, уг хэргийг хэзээ, хаана vйлдсэн болон бусад ямар байдал тогтоогдсоныг бичнэ.Хэрвээ яллагдагч нь Эрvvгийн хуулийн хэд хэдэн зvйлд заагдсан гэмт хэрэгт яллагдаж байгаа бол яллагдагчаар татах тухай тогтоолд яллагдагч ямар тодорхой хэргvvдэд яллагдаж байгааг Эрvvгийн хуулийн зvйл, хэсэг нэг бvрээр зааж бичих ёстой.Шvvх хуралдаанд прокурорын яллах баримт нь хэрэг бvртгэгчээс vйлдсэн яллагдагчаар татах тухай тогтоол болдог учир хуульд заасны дагуу бичигдсэн эсэхийг прокуророос хянасны vндсэн дээр тогтоолыг батлах ёстой. Прокурорын яллах дvгнэлт:Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж ирvvлсэн хэргийг прокурор хянаж vзээд хэргийг шvvхэд шилжvvлэх шаардлагатай гэж vзвэл яллах дvгнэлт vйлдэнэ. Хэдийгээр хуульд шууд заагаагvй боловч прокурорын яллах дvгнэлт нь шvvхийн тогтоолын нэгэн адил хууль ёсны бөгөөд vндэслэлтэй байх ёстой.Хууль ёсны байх: Прокурорын яллах дvгнэлт нь хуулийн бvх шаардлагад нийцсэн байх ёстой. Прокурорын хэрэглэж байгаа хууль нь хvчин төгөлдөр vйлчилж байгаа, Yндсэн хуульд нийцсэн байх нь дамжиггvй юм. Тvvнчлэн эрх зvйн зарчмуудад нийцсэн байх ёстой. Тухайлбал шударга ёсны, хvний эрх, эрх чөлөөг дээдлэх, гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хvлээлгэх зарчим зэрэг болно.Yндэслэлтэй байх: Прокуророос хэргийг хянах явцдаа мөрдөн байцаалтаар цугларсан нотлох баримтуудыг тал бvрээс нь бvрэн бодитой шинжилсний vндсэн дээр гэмт хэргийн бvрэлдэхvvнтэй гэсэн дотоод итгэл төрж улмаар энэ дотоод итгэлийн vндсэн дээрээс яллах дvгнэлт vйлдэх нөхцөл бvрддэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг vйлдснийг нотолж байгаа vндэслэлтэй нотлох баримтуудад дvгнэлт хийж яллах дотоод итгэл төрж байгаа нь яллах дvгнэлтийг vндэслэлтэй болгодог байна.Хэргийг хянахдаа нотлох баримтуудыг тал бvрээс нь авч vздэг хэдий ч нэгэнт дотоод итгэл нь яллах нь зvйтэй гэж vзсэн бол прокурорын яллах дvгнэлт нь зөвхөн яллах талын нотлох баримтуудаас бvрдэх ёстой болдог. Хэдийгээр хуульд зөвхөн яллах талын баримтуудыг оруулсан байхаар зохицуулаагvй боловч нь энэ шvvх хуралдаанд прокурор нь улсын яллагчаар оролцож шvvгдэгчийг яллах ажлын vндсэн чиг vvргээс нь урган гарч байгааг анхаарах нь зvйтэй.Прокурорын яллах дvгнэлтийн бvтэц:Яллах дvгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бvрдэнэ. Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зvйлийн 218.2-т тэмдэглэх хэсэгт ямар зvйлс агуулагдсан байхыг заасан.Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, тvvний vйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгvй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана. “Хэргийн товч агуулга” гэдэгт тухайн гэм буруутай этгээд Эрvvгийн хуульд заасан ямар гэмт хэргийг хэзээ, хаана vйлдсэн, уг гэмт хэрэгт хамтран оролцогчоор оролцсон эсэх, уг гэмт хэрэг нь төгссөн эсэх, гэм буруугийн ямар хэлбэртэй болох зэргийг хамруулсан байвал зохино. Практикт хэргийн товч агуулгыг бичихдээ дээр дурьдсныг оруулахаас гадна гэмт хэрэг vйлдсэн арга, сэдэлт, санаа зорилго, учруулсан хохирол зэргийг бvгдийг нь нэг өгvvлбэрт оруулан бичдэг байна. Жишээлбэл “Гөрөөчин овгийн Баатарын Тулга, Боржигон овгийн Сvхийн Дорж нар нь 2007 оны 4 дvгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд өөрийн найз Б.Баярыг төрсөн өдөр тэмдэглэсэнгvй гэж vл ялих зvйлээр шалтаглан танхайн сэдэлтээр зодохоор урьдчилан vгсэж тохиролцон Сvхбаатар дvvргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт, Бэлхийн 17-45 тоотод гэрт нь очиж бvлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, улмаар Б.Тулга газраас тоосго авч Б.Баярын толгойн тус газар цохисны улмаас гавлын яс цуурч биед нь хvнд гэмтэл учруулсан хэргийг vйлджээ” гэж бичиж болох юм.“Зайлшгvй шаардлагатай зарим нотлох баримт” гэдэгт яллагдагчийн гэм бурууг нотолж байгаа зайлшгvй шаардлагатай нотлох баримтуудын товчлолыг ойлгоно. Эрvvгийн хэрэгт цугларсан бvх нотлох баримтуудыг яллах дvгнэлтэд тусгах боломжгvй бөгөөд тухайн прокурор өөрөө гол гэж vзсэн яллах талын нотлох баримтуудаа товчлон авсан байх ёстой. Энд нэг анхаарах зvйл бол vйлдэл тус бvрийг нотолж байгаа нотлох баримтуудаас оруулсан байх ёстой. Жишээлбэл 20 удаагийн vйлдлээр бусдыг залилсан талаар яллах дvгнэлт бичихдээ хохирогч Доржийг залилсан vйлдлийг нотолсон нотлох баримтуудыг орхигдуулж болохгvй бөгөөд эдгээр 20 vйлдэл тус бvрийг нотолсон нотлох баримтууд яллах дvгнэлтээс харагдах ёстой. Өөрөөр хэлбэл Доржийг залилсан гэж бичсэн атлаа хэрхэн залилсан талаарх нотлох баримтууд яллах дvгнэлтээс харагдахгvй бол энэхvv vйлдэлд нь яллах дотоод итгэл прокурорт төрөөгvй байна гэж vзэж болно.Гэхдээ яллах талын мэдvvлэг өгч байгаа гэрчийн мэдvvлгийг бvгдийг нь бvрэн эхээр нь хуулбарлах биш, харин мэдvvлгийн яг аль хэсэг нь яллах баримт болж байна, тэр хэсгийг нь хуулбарлан буулгах хэрэгтэй. Ингэхдээ мэдvvлгийн утга, найруулгыг өөрчилж болохгvйг анхаарах нь зvйтэй.Яллах дvгнэлтийн тогтоох хэсэг нь бvтцийн хувьд ямар байх, юу юу агуулагдаж байхыг Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зvйлийн 218.3-т нэг бvрчлэн заасан байдаг. Тогтоох хэсэг бол хамгийн чухал хэсэг бөгөөд яллагдагч ямар гэмт хэрэг vйлдсэн, тэр нь Эрvvгийн хуулийн ямар зvйл, хэсэгт нийцэж байгаа, хэргийг хаанахын шvvхэд шилжvvлэх зэрэг зайлшгvй шаардлагатай асуудлыг тусгасан байна. Энд анхаарах ёстой нэг зvйл бол яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг vйлдсэн, тvvнчлэн хэд хэдэн яллагдагчтай бөгөөд яллагдагч нарын vйлдсэн гэмт хэргvvд нь өөр өөр гэмт хэргийн бvрэлдэхvvнийг агуулж байгаа бол Эрvvгийн хуулийн зvйл, хэсэг нэг бvрийг нэг бvрчлэн бичсэн байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл эндээс ямар хэрэг vйлдсэн, энэ нь Эрvvгийн хуулийн ямар зvйл, хэсгээр зvйлчлэгдэж байгаа нь тодорхой харагдах ёстой.Тvvнчлэн яллах дvгнэлтийн доод хэсэгт vйлдсэн прокурорын нэр, албан тушаал, зэрэг дэв зэргийг тодорхой тусгах ёстой. Яллах дvгнэлтийн хавсралт хэсэгт юу хамаарыг Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зvйлийн 218.4-т заасан байдаг. Хавсралт хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, тvvний хугацаа, эд мөрийн баримт, битvvмжилсэн эд хөрөнгийн талаархи тодорхойлолт, иргэний нэхэмжлэл, тvvнийг хангах талаар авсан арга хэмжээ, шvvх хуралдаанд зайлшгvй оролцуулбал зохих гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч болон бусад оролцогчдын талаархи санал зэргийг заавал тусгасан байвал зохино.“Эд мөрийн баримт, битvvмжилсэн хөрөнгийн талаарх тодорхойлолт” гэдэг нь тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ямар ямар эд зvйлсийг хэргийн хамт шилжvvлж байгаа, хэрвээ хэргийн хамт шилжvvлэх боломжгvй байгаа бол хаана хадгалж байгааг, битvvмжилсэн ямар ямар эд хөрөнгө хаана, ямар байдалтай байгаа болохыг тодорхой тусгасан байвал зохино.“Иргэний нэхэмжлэл, тvvнийг хангах талаар авсан арга хэмжээ” гэдгийг гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид ямар хэмжээний хохирол учирсан, яллагдагч төлсөн эсэх, хэдий хэмжээний төлбөр төлвөл зохих зэргийг тусгах ёстой.“Шvvх хуралдаанд зvйлшгvй оролцуулбал зохих гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч болон бусад оролцогчдын талаархи санал” гэдэг нь улсын яллагчаас шvvх хуралдаанд ямар арга тактиктай оролцох гэж байгаа арга зам нь бөгөөд мэтгэлцээнд өөртөө давуу тал олж авах боломж тул эдгээрийг оролцуулах талаар шvvхэд хvсэлт гаргаж байгааг ойлгоно.Хэргийн тvvвэр хийх: Хэргийг хянахдаа тvvвэр хийж унших нь нотлох баримтуудыг бодитойгоор vнэлэх, хэргийг тал бvрээс хянахад ихээхэн тус дөхөм болдог. Хэргийн тvvвэр хийж унших, хянах талаар хууль зvйн ямарваа нэг зохицуулалт байдаггvй хэдий ч хуульчдын дунд хэргийн тvvвэр хийх ажиллагаа vе уламжлагдсаар ирсэн билээ. Манай тогтолцоогоор эрvvгийн хавтаст хэрэг нэг л байдаг тул хэргийн тvvвэр хийж унших нь маш олон талын ач холбогдолтой байдаг. Yvнд:1. Шvvх хуралдаанд бэлтгэх, мэтгэлцээнд ашиглахад хамгийн их ач холбогдолтой байдаг. Шvvх хуралдаанд хэрхэн яаж оролцох, ямар асуулт асуух, нотлох баримтууд хавтаст хэргийн хэддvгээр хуудсанд байгаа, хэрхэн мэдvvлсэн болох, юуг нотолж байгаа зэргийг тодорхой харж дvгнэлт хийж болдог.2. Хэргийг хянах явцад хэрэг бvртгэгч, мөрдөн байцаагчаас ямар алдаа, зөрчил гаргасан, тvvнийг хэрхэн засуулах, эсхvл нотлох баримтаас хасуулах зэргээр ямар арга хэмжээ авах арга замыг зааж өгдөг.3. Хэрэгт хийгдээгvй байгаа дутуу ажиллагаануудыг хэргийн тvvврээс харах бvрэн боломжтой бөгөөд энэ нь прокуророос нэмэлт ажиллагаа хийлгvvлэхээр прокурорын даалгаварын заалт нь тус тус болдог.4. Шvvхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол, эсэргvvцэл бичихэд тус дөхөм болдог зэргээр тvvврийг тал бvрээс нь ашиглаж болдог байна.Нотлох баримтуудыг судалж дvн шинжилгээ хийхдээ эсрэг талдаа ашигтай байгаа нотлох баримтуудыг ч бас сайтар анхаарах нь чухал, тvvнчлэн энэ тохиолдолд прокурор нь хэрвээ би өмгөөлөгч байсан бол ямар хувилбараар өмгөөлөл явуулах, ямар vед нь ямар нотлох баримтанд гол анхаарлаа хандуулах вэ гэдгийг урьдаас төлөвлөсөн байх нь чухал байдаг. Ингэснээр бодит vнэнд тулгуурласан шийдвэр гаргахаас гадна шvvх хуралдаанд эсрэг тал нь ингэж хэлвэл би ингэж няцаалт өгнө гэдгийг урьдчилан таамаглаж бэлтгэсэн байх ёстой. Асуултуудаа урьдчилан бэлтгэх: Аливаа зvйлд урьдаас бэлтгэнэ гэдэг амжилт олохын эх vндэс болдог. Шvvх хуралдаанд талууд хэдийчинээ бэлдэнэ төдийчинээ амжилтад хvрэх нь дамжиггvй юм. Асуултыг урьдчилан бэлтгэлгvйгээр шvvх хуралдаанд гэнэт асуух нь заримдаа логикгvй, vр дvнгvй, хvсээгvй хариултаа авахад хvргэдэг. Гэнэтийн асуулт тавих нь хуульчийн ур чадвар, авхаалж самбаа, тvргэн сэтгэх ур чадвар зэргээс ихээхэн шалтгаалдаг бөгөөд бvх хvнд ийм авъяас тэр болгон заяадаггvй тул шvvх хуралдаанд тавих асуултаа урьдчилан бэлдэж орох нь vргэлж зөв байдаг.Гэхдээ нэгэнт бэлдсэн асуултуудыг шvvх хуралдаанд хэрэглэхгvй байх ч тохиолдол гардаг. Гэхдээ урьдчилан бэлтгэж байгаа нь тухайн хуульчийг олон талаас нь цаг хугацаанд шахагдалгvйгээр бодуулж, зөв шийдвэр гаргахад ямагт тум дөхөм vзvvлдэг.Шvvмжлэлийн vг бэлтгэх:Шvvх хуралдааны хамгийн оргоил vе шат бол шvvмжлэл хэлэх vе шат билээ. Тиймээс ялалтад хvрэхийн тулд дээр дурьдсанчилан асуултуудаа урьдаас бэлтгэхийн нэгэн адил шvvмжлэлийн vгээ урьдаас бэлтгэх нь мөн л амжилтын vндэс болдог. Шvvх хуралдаанд шvvмжлэлийг хэрхэн урлагтайгаар хэлэх талаар бид хойно авч vзэх болно. Тиймээс илтгэл тавихын тулд урьдаас бэлтгэсэн байх шаардлагатай болдог. Магадгvй шvvх хуралдаан дээр таны бодсоноос өөрөөр шvvмжлэл хэлэх шаардлага ч гарч ирж болох юм. Гэхдээ та өөр нэг хувилбарын талаар аль хэдийнээ бодсон тул дахиж цаг алдахгvйгээр өөрөөр сэтгэхэд тус болох нь лавтай. Бэлдэж өөрийн болгосон vгээ сандарч тэвдэлгvйгээр шийдвэр гаргачид хэрхэн хvргэх нь хэр бэлтгэснээс шалгаалдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.Анхан шатны шvvх хуралдааны ажиллагаа 2002 оны 9 сарын 1-нээс дагаж мөрдөж байгаа Эрvvгийн байцаан шийтгэх хуульд мэтгэлцэх талуудыг болон тэдгээр нь шvvх хуралдаанд хэрхэн яаж мэтгэлцэх зэргийг нь нэлээд тодорхой зааж өгсөн байна. Тухайлбал хуулийн 5.1.6-д ““талууд” гэж шvvх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцээнд оролцож, яллах, өмгөөлөх чиг vvргийг хэрэгжvvлж байгаа этгээдийг”, 5.1.7-д ““яллах тал” гэж прокурорыг”, 5.1.8-д “”өмгөөлөх тал” гэж шvvгдэгч, тvvний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, тvvний төлөөлөгчийг”, 17.1-д “Шvvн таслах ажиллагаа нь эрх тэгш бvхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний vндсэн дээр явагдана”, 17.2-т “Шvvгдэгчид сонсгосон ялыг нотлох vvргийг прокурор хvлээнэ”,17.3-т “Өмгөөлөгч нь шvvгдэгчийг өмгөөлөхийн тулд хуульд заасан бvхий л арга хэрэгслээр хууль зvйн туслалцаа vзvvлнэ.”, 17.4-т “Талууд шvvх хуралдааны vед нотлох баримтыг шинжлэн судлахад оролцох, хvсэлт гаргах, хэрэгт ач холбогдол бvхий ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх талаар эрх тэгш байна.” 239.1-д “Прокурор шvvх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шvvх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шvvгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрvvгийн хуулийн зvйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлvvлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дvгнэлтээ шvvхэд гаргана” гэх зэрэг заалтуудыг тусгаж өгсөн байна. Иймээс талууд дээрх хуулиар олгогдсон эрх, vvргийн хэмжээнд шvvх хуралдаанд оролцож мэтгэлцэх ёстой.Шvvгч анхан шатны шvvх хуралдаанд аль болох хөндлөнгийн байр суурьтай оролцох нь зvйтэй байдаг. Хэт нэг тал руу чиглэсэн асуулт асуух нь талуудад хардлага төрvvлж улмаар тvvнийг татгалзахад хvргэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.Шvvгч талууд мэтгэлцэж чадаж байгаа эсэх, аль нэг нь хууль зөрчиж байгаа эсэх зэргийг хянаж шvvх хуралдаанд талуудын тэгш байдлыг хангаж оролцуулах vндсэн vvрэгтэй байдаг. ЭБШХ-д мэтгэлцээний талаар тусгасан байдал2002 оны 9 сарын 1-нээс дагаж мөрдөж байгаа Эрvvгийн байцаан шийтгэх хуульд мэтгэлцэх талуудыг болон тэдгээр нь шvvх хуралдаанд хэрхэн яаж мэтгэлцэх зэргийг нь нэлээд тодорхой зааж өгсөн байна. Тухайлбал хуулийн 5.1.6-д ““талууд” гэж шvvх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцээнд оролцож, яллах, өмгөөлөх чиг vvргийг хэрэгжvvлж байгаа этгээдийг”, 5.1.7-д ““яллах тал” гэж прокурорыг”, 5.1.8-д “”өмгөөлөх тал” гэж шvvгдэгч, тvvний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, тvvний төлөөлөгчийг”, 17.1-д “Шvvн таслах ажиллагаа нь эрх тэгш бvхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний vндсэн дээр явагдана”, 17.2-т “Шvvгдэгчид сонсгосон ялыг нотлох vvргийг прокурор хvлээнэ”,17.3-т “Өмгөөлөгч нь шvvгдэгчийг өмгөөлөхийн тулд хуульд заасан бvхий л арга хэрэгслээр хууль зvйн туслалцаа vзvvлнэ.”, 17.4-т “Талууд шvvх хуралдааны vед нотлох баримтыг шинжлэн судлахад оролцох, хvсэлт гаргах, хэрэгт ач холбогдол бvхий ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх талаар эрх тэгш байна.” 239.1-д “Прокурор шvvх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шvvх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шvvгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрvvгийн хуулийн зvйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлvvлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дvгнэлтээ шvvхэд гаргана” гэх зэрэг заалтуудыг тусгаж өгсөн байна.Мэтгэлцээн явуулах дараалал:2002 оны 9 сарын 1-ний өдрөөс өмнө дагаж мөрдөж байсан Эрvvгийн байцаан шийтгэх хуулиар шvvх хуралдааны дарааллыг шvvгч тогтоодог байсан бол одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар шvvх хуралдааны дарааллыг шvvгч тогтооно гэсэн ойлголт байхгvй болсон байна. Одоогийн хуулиар шvvхийн хэлэлцvvлэгт нотлох баримтыг шинжлэн судлахдаа эхлээд яллах, дараа нь цагаатгах болон бусад баримтыг шинжлэх дарааллыг баримтална гэж заасан байна. Хуучин хуульд хэдийгээр энэ заалт байсан боловч тодорхой нарийвчлан заагаагvй учраас хэрэгждэггvй байсан. Харин одоо бол эхлээд шvvгдэгчийн, дараа нь хохирогчийн, тэгээд гэрчийн, шинжээчийн мэдvvлгийг сонсох гэх мэтээр дарааллыг нь тодорхой зааж өгснөөс гадна мэдvvлэг өгсний дараа улсын яллагч эхэлж асуулт тавих, дараа нь өмгөөлөгч асуулт тавих зэрэг заалтуудыг тодорхой оруулж өгснөөр хэрэгжих боломж нь илvv vр дvнтэй болсон байна. Харин мэтгэлцээний онцлогтой холбоотойгоор гэрчийн мэдvvлгийг сонссоны дараа гэрчийг шvvх хуралдаанд оролцуулах хvсэлт гаргасан этгээд тэргvvн ээлжинд асуулт асуухаар заасан заалтыг хуульд тусгаж өгчээ. Харин шvvгч иргэдийн төлөөлөгчийн хувьд аль ч vед тодруулах асуулт асуух эрхтэйгээр оруулсан байна. Тодруулах асуулт гэдэг нь зөвхөн байцаалтанд яригдсан зvйлийн талаар лавшруулан асуух асуулт бөгөөд хэрвээ шvvгч яригдаагvй зvйлийн талаар болон хөтөлсөн, тулгасан шинжтэй асуулт асуух нь шvvгчийг хөндлөнгийн гэдэг итгэлийг талуудад төрvvлэхгvй болгодог талтай. Манай хуульд мэтгэлцээний онолын хайчин байцаалтыг хэрэглэхээр тодорхой тусгаж өгөөгvй ч шvvх vvнийг хэрэглэж болохыг vгvйсгээгvй. Тэгэхээр шvvгч аль болохоор мэтгэлцээний онолын талаар сайн ойлголттой байж мэтгэлцээнд талуудын тэгш эрхийг хангуулж байх ёстой. Ялангуяа байцаалт явуулах эрх бvхий талууд ч гэсэн шууд, зөрvvлсэн, дахин байцаалтын онцлогуудыг нь мэддэг байх төдийгvй шvvх хуралдаан дээр ч гэсэн хэрэглэж чаддаг байх ёстой.Дараахи дарааллаар мэтгэлцээнийг явуулахаар манай хуульд тусгасан байна.1. Хэлэлцvvлэх нотлох баримтуудаа танилцуулахЭнэ талаар хуульд тодорхой заалт заагаагvй ч одоогоор практикт хэрэглэж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл ЭБШХ-ийн 261.1-д “шvvхийн хэлэлцvvлэгт нотлох баримтыг шинжлэхдээ эхлээд яллах, дараа нь цагаатгах болон бусад баримтыг шинжлэх дарааллыг баримтлана” гэж заасны дагуу талууд өөрийнхөө талд байгаа нотлох баримтуудыг vгээр илэрхийлэн гаргаж байгааг ойлгож болно. Энэ vед эхэлж улсын яллагч өнөөдрийн шvvх хуралдаанд хэлэлцvvлэх нотлох баримтуудын жагсаалтыг гаргаж хэлнэ. Жишээ нь: Өнөөдрийн шvvх хуралдаанд миний зvгээс шvvгдэгч, хохирогч нарын мэдvvлгийг хэлэлцvvлэхээс гадна өөрийн хvсэлтээр оруулж буй гэрч Дулмаа, Дорж нарын мэдvvлэг, тvvнчлэн шvvх эмнэлэгийн шинжилгээ хийсэн 05 тоот акт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, хэргийн газар vзлэг хийсэн тэмдэглэл зэргийг хэлэлцvvлнэ гэх мэт. Дараа нь өмгөөлөгч өөрийнхөө талд ашигтай нотлох баримтуудын жагсаалтыг гаргаж хэлнэ.2. Улсын яллагч яллах дvгнэлт уншихЭБШХ-ийн 262.1-д “шvvхийн хэлэлцvvлэг улсын яллагч яллах дvгнэлт уншиж сонсгохоос эхэлнэ” гэж заасан байна. Мэтгэлцээний ойлголтоор авч vзвэл энэ нь яллагчийн хэргийн онол нь юм. Манай хуульд өмгөөлөгч хэргийн онолоо хэзээ гаргахыг нь тодорхой заагаагvй боловч улсын яллагч яллах дvгнэлтээ уншиж сонсгонгуут шvvгдэгч яллах дvгнэлтийн утгыг улсын яллагчаар тайлбарлуулах эрхтэй бөгөөд энэ эрхээ эдэлсний дараа өмгөөлөгч өөрийнхээ хэргийн онолыг товч ярьж яллагчиийн хэргийн онолтой юугаараа тохирохгvй байгаа талаар хэлдэг практик тогтож байгаа нь зарим шvvх хуралдааны явцаас ажиглагдаж байна. Энэ нь мэтгэлцээнийг тэнцвэртэй явуулахад ач холбогдолтой юм.3. Шvvгдэгчийн мэдvvлгийг сонсохШvvгч шvvгдэгчээс мэдvvлэг өгөх эсэхийг нь асууж зөвшөөрсөн тохиолдолд мэдvvлэг авна. Мэдvvлэг өгсний дараа эхэлж улсын яллагч, дараа нь өмгөөлөгч асуулт тавина. Тvvнчлэн шvvгдэгч мэдvvлэг өгч дууссаны дараа, аль ч байцаалтын vед шvvгч, даргалагчийн зөвшөөрснөөр иргэдийн төлөөлөгч, талууд, оролцогч нар шvvгдэгчээс дахин асуулт асууж болдог. Сонгодог мэтгэлцээнээр шvvгдэгчийг байцаахдаа эхэлж өмгөөлөгч шууд байцаалт, дараа нь прокурор зөрvvлсэн байцаалт, эцэст нь дахин байцаалтыг өмгөөлөгч явуулах дараалалтай байдаг. 4. Хохирогчийн мэдvvлгийг сонсохШvvгдэгчийн мэдvvлэг дууссаны дараа хохирогч мэдvvлгээ өгнө. Тvрvvчийн зарчмаар асуултыг эхэлж яллагч, дараа нь өмгөөлөгч тавина. Энэ нь харин сонгодог мэтгэлцээний онолтой таардаг. 5. Гэрчийн мэдvvлгийг сонсохГэрчийг шvvх хуралдаанд оролцуулах нь манай хуульд маш онцлогтойгоор тусгагдсан байна. Хуучин хуульд гэрчийг шvvх хуралдаанд оролцуулах нь шvvхийн эрх байсан бол энэ хуулиар талууд шvvх хуралдаанд хэнийг гэрчээр оролцуулахаа өөрөө сонгож, гэрч оролцуулах хvсэлтээ шvvхэд гаргана. Хэрвээ хvсэлт гаргасан л бол шvvх хангах vvрэгтэйгээр зохицуулж өгсөн байна. Энэ нь мэтгэлцээнийг бодитойгоор явуулахад ач холбогдолтой заалт болсон байна. Мэтгэлцээний онолоор гэрч шууд болсон явдлын талаар мэдvvлэг өгөх нь хууль бус байдаг бөгөөд зөвхөн талуудын асуултанд хариулах vvрэгтэйгээр шvvх хуралдаанд оролцдог. Харин манай хуульд “гэрчийн мэдvvлгийг сонсох” гэж тусгасан байна. Хуульчид болон эрдэмтэд энэ асуудлыг маргаантайгаар тайлбарладаг. Тухайлбал зарим хэсэг нь нэгэнт хуульд сонсох гэсэн тул эхэлж гэрч мэдvvлгээ өгсний дараа асуулт асуух нь зөв гэсэн vзэл баримтлал барьдаг байхад зарим нь гэрч бол зөвхөн талуудын хvссэнээр шvvх хуралдаанд оролцдог, талуудын мэтгэлцэх гол зэвсэг бол гэрчийн мэдvvлэг бөгөөд гэрч дэлгэрэнгvй яриад эхлэх нь шvvх хуралдаанд оролцуулах хvсэлт гаргасан этгээдэд муугаар эргэж болзошгvй тул шууд асуултаар эхлэх нь зvйтэй гэсэн vзэл баримтлал барьж янз янзаар тайлбарладаг байна. Шvvх хуралдааны практикаас харахад гэрчээс шууд асуултаар эхэлдэг жишиг нэлээд тогтсон байдалтай байна.6. Шинжээчид асуулт тавихШинжээч гаргасан дvгнэлтээ уншиж сонсгосны дараа эхэлж яллах тал, дараа нь өмгөөлөх тал асуулт тавина. Асуулт нь дvгнэлтийг тайлбарлуулахаар буюу тодруулуулахаар тавигдсан байна. Шvvгч шинжээчээс өөрийн vзэмжээр, талууд, иргэдийн төлөөлөгч шvvгчийн зөвшөөөлтэйгээр хэлэлцvvлэгийн аль ч vед асуулт тавих эрхтэй.7. Мэдvvлгээс бусад нотлох баримтуудыг шинжлэхЭнэ хэсэгт хавтаст хэргийн материалаас уншуулах, эд мөрийн баримтанд vзлэг хийх, шvvх бvрэлдэхvvн газар, орон байранд vзлэг хийх, талуудын хvсэлтээр туршилт хийх зэрэг vйл ажиллагаанууд орох ба тvvнээс гадна цугларсан нотлох баримтууд хууль ёсны эсэхэд талууд дvгнэлт хийнэ.8. Шvvмжлэлийн хэсэгШvvх хуралдааны шvvмжлэл нь улсын яллагч, өмгөөлөгч, хэрэв шvvх хуралдаанд өмгөөлөгч оролцоогvй бол шvvгдэгч, тvvнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчийн хэлэх vгээс бvрддэг. Улсын яллагч шvvмжлэл явуулсны дараа өмгөөлөгч өмгөөллийн vгээ хэлэх ба улсын яллагч өмгөөллийн vгэнд нэг удаа тайлбар хийж болдог. Өмгөөлөгч ч мөн нэг удаа тайлбар хийж болохоор хуульд тусгагджээ.Байцаалт явуулах тактикБайцаалтын vед асуултаа зөв сонгож асуух нь маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл асуулт асуух чадварыг эзэмшээгvйгээр мэтгэлцээнд ялалт байгуулна гэж санах ч хэрэггvй. Асуулт бол мэтгэлцээн дэх довтолгооны гол зэвсэг нь байдаг. Иймээс байцаалтын vед асуулт тавих дараахи тактикуудыг мэдсэн байвал зохино.1. Цаг гарздахгvйн тулд хэрэгт хөдөлбөргvй, гарцаагvй нотлогдсон зvйлийг дэлгэрэнгvй асуухгvй байх2. Зорилгогvй, эргэлзээтэй асуулт тавихгvй байх / өөрөөр хэлбэл юу гэж хариулахыг нь гадарлаагvй байж өөрийгөө унагах асуулт тавихгvй байх/3. Асуулт нь хэргийнхээ онол руу чиглэсэн байх4. Мэдvvлгийг өөрийнхөө хяналтандаа авсан байх5. Асуултын дарааллыг логиктой тавих6. Асуултуудаа урьдчилан бэлтгэсэн байх7. Асуултанд хэрхэн хариулахыг урьдчилан таамагласан байх8. Асуулт тавих хэв маягийг тааруулсан байх / өөрөөр хэлбэл дуугаа чангаруулан зандрах маягаар асуух, эсвэл зөөлөн намуун дуугаар асуух, өөрт ашигтай өгсөн хариултыг дэмжих, толгой дохих гэх мэт /Нээлттэй асуулт: Энэ нь байцаалт өгч байгаа этгээдээр мэдэж байгаа зvйлийнх нь талаар дэлгэрэнгvй яриулахаар асуусан асуулт юм. Жишээлбэл: 5 сарын 10-ны өдөр юу болсон бэ? Та ярьж өгнө vv гэх мэт. Энэ асуултыг шууд байцаалтын vед өөрийн талд ашигтай, тодорхой мэдvvлэг өгч байгаа этгээдэд тавих нь ач холбогдолтой. Хагас нээлттэй асуулт: Нээлттэй асуултыг бодвол хариултын хvрээг нь ямар нэгэн байдлаар хязгаарлаж асуусан асуулт юм. Гэхдээ харьцангуй чөлөөтэй байдаг. Жишээ нь: та тэр өдөр хаалгаар орж ирээд юу харсан бэ?Энэ асуултыг мөн өөрийн талд ашигтай мэдvvлэг өгч байгаа этгээдийг шууд байцаахдаа асуух нь зохимжтой байдаг.Хаалттай асуулт: Хариултыг явцуу хvрээнд хязгаарласан бөгөөд зөвхөн өөртөө ашигтай зvйлийг хэлvvлэх буюу сонирхсон зvйлээ хэлvvлэхэд чиглэгддэг асуултыг хаалттай асуулт гэнэ. Жишээлбэл: Дулмааг хэн хутгалсан бэ?Энэ асуултыг эсрэг талд ашигтай мэдvvлэг өгч байгаа этгээдийг байцаахдаа хэрэглэх нь дээр байдаг.Асуулт тавих дээрхи хэлбэрvvдээс гадна:- хөтөлсөн асуулт /байцааж байгаа этгээдээрээ өөрийнхөө хvссэн хариултыг хэлvvлэхэд чиглэгдсэн асуулт. Жишээ нь: Та орж ирэхдээ Болд гартаа хутга барьсан байсныг харсан тийм vv?/ - хөтлөөгvй асуулт /хариултыг өөрийнхөөрөө өгөхийг нь зөвшөөрсөн асуулт. Жишээ нь: Тэнд юу болсон бэ?/- тулгасан асуулт /шууд хамааруулан асуусан асуулт. Өөрөөр хэлбэл энэ нь өөрийнхөө хvссэн агуулгатай хариултыг заавал хvлvvлэх гэсэн зvй бус асуулт юм. Жишээ нь: Та Батыг алсан уу?/- лавласан асуулт /дахин тодруулан асуусан асуулт. Жишээ нь: Та сая Долгорыг мөнгөтөй явж байхыг харсан гэж хэлэв vv дээ?/- баталгаажуулсан асуулт /өмнө нь яригдсан зvйлийг дахин давтуулж, баталгаажуулах маягаар асуусан асуулт. Жишээ нь: Та өмнө нь мэдvvлэхдээ шvvгдэгчийг согтуу байсан гэж хэлж байсан, хэдий хэмжээний согтолттой байсныг нь та дахин хэл дээ?/- хувилбаргvй асуулт /зөвхөн нэг зvйлийн талаар хариулт шаардсан асуулт. Жишээ нь: Та тэнд Доржийг харсан уу?/- хувилбартай асуулт /хэд хэдэн зvйлvvдээс аль нэг хувилбарыг нь сонгож хариулах боломжтой асуулт. Жишээ нь: Та тэнд Дорж, Бат, Тулга нарын хэнийг нь харсан бэ?/- жишээ татсан асуулт /Байцааж байгаа хvндээ жишээ гаргаж өгч өөрт ашигтай мэдvvлэг авах зорилгоор асуудаг асуулт. Энэ хэлбэрийг шинжээч нараас асуух нь илvv тохиромжтой байдаг. Тухайлбал: миний нэг танил ямар нэгэн байдлаар гэмтэл аваагvй мөртлөө бvдvvн гэдэс нь цоорсон байдаг, тэгвэл та яагаад хохирогчийн бvдvvн гэдэсний цооролтыг гэмтлээс vvссэн гэж vзэж байгаа юм бэ?/- өдөөн хатгасан асуулт /эсрэг талд ашигтай мэдvvлэг өгч байгаа этгээдийг унагах зорилгоор асуусан асуулт. Жишээ нь: Та дахиад л миний асуултанд тодорхой хариулт өгсөнгvй, гэтэл өмнө нь та vvнээс өөрөөр мэдvvлсэн байдаг?/- хариулт шаардахгvй асуулт /байцаагдаж байгаа этгээдийн сэтгэл зvйд нөлөөлөх гэсэн асуулт бөгөөд хариулт шаарддаггvй. Жишээ нь: Гэрчvvд таныг тэр өдөр тэнд байж байсан гээд байдаг, гэтэл та байгаагvй гээд байдаг, сонин л юм/ гэх мэт асуултын олон хэлбэрvvд байдаг байна. Тэгэхээр шvvх хуралдаанд орж байгаа прокурор асуултын эдгээр олон хэлбэрvvдийн талаар сайн мэдлэгтэй, асуух цаг vеэ олж асуудаг чадвартай байх, оновчтой хэрэглэдэг байх зэрэгт суралцсан байх шаардлагатай. Тvvнчлэн гэрчээ урьдчилан бэлтгээгvй бол хэдийгээр зөвшөөрөгддөг ч гэсэн нээлттэй буюу задгай асуулт асуух нь зохимжгvй бөгөөд хамаагvй ярьсан мэдvvлэгтээ нөгөө тал ашиглаж болохуйц vг хэлж, алдаа гаргах магадлал өндөр байдгийг анхаарах нь чухал. Yvнээс гадна мэдvvлэг өгч байгаа этгээдээр дvгнэлт өгvvлсэн асуулт тавихыг мэтгэлцээнд хориглодог. Жишээ нь: Энэ хэргийн талаар та ямар дvгнэлт хийж байна? гэсэн асуулт асуух нь зохимжгvй юм.

Comments


Бичлэг: 4 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Iltgel herhen tavij surah ve?
. сонсогчдоо хэрхэн урхидах
. Powerpoint program
. шүүүхийн мэтгэлцээн
. Карл Попперийн мэтгэлцээн
. шилдэг илтгэгч Боб Юричак товч танилцуулга
. шилдэг илтгэл
. илтгэл тавих
. илтгэл тавих 18 зөвөлгөө
. илтгэл
. ЕБС-ын сурагчдын мэтгэлцээн
. илтгэл танилцуулахад айдасгүй болох арга
. миний сэтгэгдэл
. мэтгэлцээн сурах аргачлал
. илтгэл бичих зөвлөмж

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. jargalan
. bumaa
. tvmnee
. uugannym

Найзууд

Зохиогчийн эрх

© My hobbi




:-)
 
xaax