Ангилал: мэтгэлцээн
2013-3-18Карл Попперийн мэтгэлцээний тоглолтын үеийн бүтэц Мэтгэлцээнд нэг тал нь шийдлийг дэмжих ба эсрэг тал нь шийдэлтэй санал нийлэхгүй буюу дэмжихгүй гэсэн үг. Карл Попперын мэтгэлцээний загвар нь үндсэн 10 хэсэгтэй. Зургаан хэсэг нь илтгэлүүд байдаг ба үлдсэн 4 хэсэг нь солбисон асуултын үе юм. Хэсэг тус бүрийн үргэлжлэх хугацаа дараахи байдалтай байна.Нотлогч 1-р гишүүний илтгэл6 минутНяцаагч 3-р гишүүн нотлогч 1-р илтгэгчээс асуулт асууна.3 минутНяцаагч 1-р гишүүний илтгэл6 минутНотлогч 3-р гишүүн няцаагч 1-р илтгэгчээс асуулт асууна.3 минутНотлогч 2-р гишүүний илтгэл5 минутНяцаагч 1-р гишүүн нотлогч 2-р илтгэгчээс асуулт асууна3 минутНяцаагч 2-р гишүүний илтгэл5 минутНотлогч 1-р гишүүн няцаагч 2-р илтгэгчээс асуулт асууна3 минутНотлогч 3-р гишүүний илтгэл5 минутНяцаагч 3-р гишүүний илтгэл5 минут Нотлох багийн 1-р илтгэгч эхэлж өөрийн кейсийг 6 минутын хугацаанд танилцуулах ба няцаагч багийн 3-р гишүүн түүнээс асуулт асууна.Үүний дараа мөн 6 минутын турш няцаах талын 1-р илтгэгч эсраг талын кейсийг няцаан өөрийн кейсийг танилцуулна.Няцаах талын 1-р хүнээс нотлох талын 3-р гишүүн асуулт асууна.Дараа нь нотлох багийн 2-р гишүүн өөрийн кейсийг сэргээж эсрэг багийн нотолгоонуудад няцаалт хийнэ. 2-р илтгэгч тус бүр 5 минут ярих ба тэд нараас эсрэг багийн 1-р илтгэгчид асуулт асууна.Асуулт хариултын хугацаа адил 3 минут байна.3-р илтгэгч нар тус бүр 5 минут илтгэх ба тэд нараас асуулт асуудаггүй.Илтгэлүүд ба солбисон асуултын өмнө бэлтгэх хугацаа авч болох ба энэ хугацаа нийлбэрээрээ баг тус бүрийн хувьд 8 минут байдаг. Мэтгэлцээний илтгэлийн төрлүүдМэтгэлцээний төрлөөс үл хамааран илтгэлүүдийг –нотолгоо дэвшүүлэх баримтлалын илтгэл болон няцаагдсан байр сууриа сэргээх-хамгаалалтын илтгэл хэмээн ерөнхийд нь ангилдаг. Илтгэлийг ингэж ангилах нь багийн гишүүдэд өөрийн үүрэг хариуцлагыг ойлгоход дөхөмтэй болно. Харин Карл поперийн мэтгэлцээнд илтгэлийн 3 төрөл байдаг гэж үздэг.Баримтлалын илтгэл: нотлох1 ба няцаах 1Шийдлийг дэмжих болон эс дэмжих гол нотолгоонуудыг талууд баримтлалын илтгэлээр танилцуулна. Нотлох тал прима фейс кейс дэвшүүлж мэтгэлцээний бүтцийг бий болгох үүрэгтэй.Прима фейс гэдэг нь эхний өгөгдсөн байдлаараа шийдлийг дэмжиж буй кейс гэсэн утгатай. Няцаагч тал баримтлалын илтгэлээр нотлох кейст сөргөлдөөн үүсгэхийн зэрэгцээ няцаах кейсийг танилцуулах юм.Хөгжүүлэх илтгэл: нотлох 2 ба няцаах 2Энэ илтгэлийн явцад эсрэг талын кейст няцаалт хийх ба өөрийн кейст хийгдсэн довтолгоонд хариулах ёстой. Өөрөөр хэлбэл эсрэг талын байр суурь үнэмшилгүй болохыг харуулах ба эсрэг талын хийсэн довтолгоог үндэслэн өөрийн кейсийг бэхжүүлж хамгаалах илтгэл юм. Харин шинэ нотолгоо дэвшүүлэхгүй ба баримтлалын илтгэлээ дэвшүүлсэн нотолгоонуудаа шинэ дэмжлэг үндэслэлээр баяжуулахыг шаарддаг. Бодлогын болон бодлогын бус бусад мэтгэлцээний төрлүүдэд энэ илтгэлийг хамгаалалтын илтгэл гэж нэрлэдэг нь ч бий.Дүгнэлтийн илтгэл: нотлох 3 ба няцаагч 3Дүгнэлтийн илтгэлд мэтгэлцээний гол сөргөлдөөнт асуудлуудыг тодотгож тухайн асуудлаар яагаад нотлох эсвэл няцаах тал хожих боломжтойг харуулна. Энэ илтгэлийг мэтгэлцээний нэг үеийн явцыг нэгтгэн дүгнэх илтгэл гэж үзэх нь зүйтэй. Илтгэгч байр сууриа ерөнхийд нь дүгнэж сөргөлдөөнтэй гол асуудлуудаар өөрийн талын илүү хүчтэй давуу байдлыг тодорхойлж тайлбарлана. Шинэ нотолгоо дэвшүүлэхгүй.Багийн тоглолт:Карл Попперийн мэтгэлцээн нь 3 сурагчийн бүрэлдэхүүнтэй багийн үйл ажиллагаа юм. Эдгээр 3 сурагч мэтгэлцээнд хамтран бэлтгэж хамтран тоглоно гэсэн үг.Бэлтгэл үе:Бэлтгэлийн үе нь мэтгэлцээний чухал ач холбгодол бүхий үе юм. Илтгэл бүрийн дараа багийн гишүүд хийсэн тэмдэглэл ба санаагаа харьцуулан үзэж дараагийн илтгэлийнхээ старатегийг төлөвлөж санаануудаа зөвлөлдөх ёстой. Хэрэв багийн гишүүд бэлтгэл үед үр дүнтэй хамтран ажиллаж чадахгүй бол мэтгэлцээний үе амжилтанд хүрэх магадлал тун бага болно. Мэтгэлцээний тоглолтын үед баг тус бүр 8 минутын бэлтгэх хугацаатай. Энэхүү бэлтгэх хугацааг багийн гишүүд өөрсдийн үзэмжээр илтгэлийн өмнө болон солбисон асуултын өмнө ашиглана.Багийн гишүүдийн үүрэг:Карл Попперийн мэтгэлцээнд багаар ажиллах нь чухал мөн багийн гишүүн тус бүрийн үүрэг ч их юм. Энэ мэтгэлцээнд багийн гишүүд тус бүр өөр илтгэл танилцуулдаггүй юм. Мэтгэлцээний явцад багийн гишүүд илтгэлүүдийн ба солбисон асуултыг анхааралтай сонсон тэмдэглэл хөтлөх, анализ хийх, няцаалтанд хариу бэлтгэх, кейсийг хамгаалах старатег бэлтгэх, хэрэгжүүлэх зэрэг үйлдлүүдийг хамтран гүйцэтгэнэ. Бэлтгэлийн хугацаанд бодол санаануудаа нэгтгэж дараагийн илтгэл болон солбисон асуултын старатегийг хамтран тодорхойлно. Эс бөгөөс мэтгэлцээний үеийн хэсгүүд уялдаагүй болж нотолгоонд хариулахгүй орхигдуулах няцаалтын старатег алдаатай болох зэрэг сөрөг үр дагавар үүсдэг болохыг санаарай. (5)