My hobbi
2016-05-07
илтгэл

Ангилал: илтгэл

Илтгэх урлаг гэдэг нь ярих урлаг бөгөөд зөв сайхан ярьж чаддаг байхыг чухалчилдаг. Илтгэл гэдэг нь хvн өөрийн санаа бодол, vзэл баримтлалаа зорилго чиглэлтэйгээр бусадтай харилцан солилцох арга хэрэгсэл юм. Илтгэх гэдэг нь...зөвхөн шалгарсан улс төрчид, удирдах ажилтнуудад л хамаатай зvйл гэж олон хvн андуу бодож энэ чиглэлд өөрийгөө хөгжvvлэх тухайд боддоггvй, хаячихдаг.Гэтэл аливаа албан харилцаа бvр санаагаа зөвөөр илрэхийлэх, өөртөө болон ажилдаа эзэн байх тухай vг хэлэх, мэдээлэл хийх, илтгэх чадвартай байхыг шаарддаг. Иймээс ямар ч ажил мэргэжил, албан тушаалын хvн илтгэгч байж болно. Илтгэгч хvн гэдэг тухайн нөхцөлд зохиогч, яригчийн vvргийг давхар гvйцэтгэж байдаг.ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангид “Риторика” буюу илтгэх урлаг гэдэг хичээл оруулж эхлээд байгаа нь хvний хөгжилд энэ чадварыг чухалчилж байгаагийнх. АНУ-д дунд сургуулийн анги бvрт индэр байдаг бөгөөд сурагчдыг ямар нэгэн сэдвээр байнга яриулж, нөхөддөө, эцэг эхдээ, багш нартаа баярлаж талархаж байгааг нь хэлvvлж байдаг. Энгийн зvйлээс илтгэх чадварт сургаж байгаа нь энэ. Монгол хvvхдvvд ч өнөөдөр дэлхий нийтийн хандлагаас хоцрох учиргvй. LADY төв “Залуу илтгэгч” сургууль байгуулсны шалтгаан нь энэ.Илтгэгчийн vг хэл товч тодорхой, оновчтой байх ёстой. Ийм байх нь ойлгомжтой, сонирхолтой бас цаг хэмнэнэ. Бvтэн цаг vргэлжилсэн хэрнээ 20-иод минут л болсон юм шиг, эсрэгээр 10 гаруйхан минут болсон хэрнээ бvтэн цаг болсон юм шиг залхуутай санагдах хоёрын аль нь сонирхолтой, vр дvнтэй байх вэ? Товч цөөн vгээр ярина гэдэг нь хэрэгцээгvй vг, бvдэг утгаас зайлж чадаж байнаа л гэсэн vг. Юм юмны тухай мөртлөө юуны ч тухай биш яриа байдаг байна. Энэ нь сунжруу, нуршуу, утга санаа бvрхэг, барьцгvй юм ярьсан л гэсэн vг.Илтгэгчийн дадлага, чадварын гол нь мэдлэгийн нөөц байдаг. Их зvйл уншсан судласан, практикт хэрэгжvvлдэг хvн л мэдлэгээр илvv байна. Ийм илтгэгчид хэдийнээ өөрийн гэсэн арга барилтай, имижтэй болчихсон байдаг. Харин янз бvрийн ажил мэргэжлийн анхлан илтгэгчдэд энд өгvvлж буй бvхнийг хvлээж байгаа юм. Илтгэгч бvх ярих юмаа бичгийн хэвэнд оруулж аван тvvнийгээ харж ярих юм бол сонсогчид хvлээж авахгvй. Эсвэл бас хэлэх vгээ бичсэн байдлаар нь уншихад ч мөн адил. Тиймээс илтгэлээ хэрхэн төлөвлөснөө танилцуулчихаад ярьж эхлэсэн нь дээр. Vгvй бол шууд ярьж болно. Ямар ч байдлаар байлаа гэсэн олны өмнө мэдлэгээ найруулан ярьж байгаагийн хувьд зохиогч болж, газар дээр нь мөн нэвтрvvлэгч болж байгаа хэрэг.Тиймээс vгийг буруу хазгай хэлж ашиглах юм бол засч залруулах боломжгvй тул илтгэгчид маш их vvрэг хариуцлага тулгарч байдаг. Нөөц мэдлэг, дадлага, чадвар шаардсан энэхvv илтгэх урлагт суралцах нь ажил хэрэгч хvний болон оюутан таны зайлгvй эзэмшвэл зохих эрдэм юм.Хүн ярьж байхдаа хүмүүст өөрийн бодол саналаа 3/1-ийг үгээр харин 3/2-ыг нь бусад үйл хөдлөлөөр ойлголгуулдаг байна. Олны өмнө гарч илтгэл тавина гэдэг тан ыхувьд хэцүү байвал та дараах алхмыг хийгээрэй.Алхамууд1 Гадаад үзэмж2 Дуу хоолой3 Өөрийн болгох4 Жишээ тат5 Бодлоо чөлөөлтэй илэрхийлэх1 Гадаад үзэмж Гаднах төрх байдал, хувцаслалт болон биеэ авч яваа байдал нь хүмүүс маш их нөлөөлнө. Хүмүүсийн өмнө гарахаас ичих, санаа зовох нь сонсож буй хүмүүст тааруу сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс та гадаад төрхөндөө ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Таэыг сонсох хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн үг юм. Хүн ярьж байхдаа хүмүүст өөрийн бодол саналаа 3/1-ийг үгээр харин 3/2-ыг нь бусад үйл хөдлөлөөр ойлголгуулдаг байна. Олны өмнө гарч илтгэл тавина гэдэг таны хувьд хэцүү байвал та дараах алхмыг хийгээрэй. Өөрийн болгох Та ухаж ойлгуулж, хамгаалах гэж буй сэдвээ өөрийн болгосон байх ёстой. Сэдвийнхээ талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон түүхэн үйл явцыг нь ч судлах хэрэгтэй. Нарийн судалсны үр дүнд таны илтгэл дээд зэргийн сайн болох юм. Танд ямар нэгэн асуулт тавихад бүдрэхгүй л байх хэрэгтэй. Жишээ тат Өөрийн ярьж буй сэдвийнхээ хүрээнд жишээ татаж, сэдвийн талаарх бусад хүмүүсийн санаа бодол, дүгнэлт, судалгаа статистик зэргийг ашиглах хэрэгтэй. Таныг сонсож буй хүмүүсийн бодол санааг сайн судалж, дургүйцлийг нь төрүүлэхгүй байх хэрэгтэй. Түүний оронд тантай санаа нийлэх хэсгээс нь эхлэх хэрэгтэй. Бодлоо чөлөөлтэй илэрхийлэх Сонсогч санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Байнгын харилцан ярьж байвал таны ойлгуулж хэр өөрчлөлт гарч байгаа нь мэдэгдэнэ. Та өөрийн ярьж байгаа сэдэвтээ итгэл төгс , мөн нээлттэй байх нь хүмүүсийн эргэлзээг хурдан арилгахад нөлөөлнө. Ярианы төгсгөлд ерөнхий утга агуулгыг бататгасан дүгнэлт юм уу товчлол хийх хэрэгтэй. 

Comments


Бичлэг: 10 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Iltgel herhen tavij surah ve?
. сонсогчдоо хэрхэн урхидах
. Powerpoint program
. шүүүхийн мэтгэлцээн
. Карл Попперийн мэтгэлцээн
. шилдэг илтгэгч Боб Юричак товч танилцуулга
. шилдэг илтгэл
. илтгэл тавих
. илтгэл тавих 18 зөвөлгөө
. илтгэл
. ЕБС-ын сурагчдын мэтгэлцээн
. илтгэл танилцуулахад айдасгүй болох арга
. миний сэтгэгдэл
. мэтгэлцээн сурах аргачлал
. илтгэл бичих зөвлөмж

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. jargalan
. bumaa
. tvmnee
. uugannym

Найзууд

Зохиогчийн эрх

© My hobbi




:-)
 
xaax