My hobbi
2016-05-08
шилдэг илтгэл

Ангилал: илтгэл

Үе үеийн Шилдэг 10 илтгэлээс 1 Дэлхийн шилдэг илтгэл: Жон Кеннеди“Би яагаад улс төрд оролцох болов оо гэвэл миний ах Жой амь vрэгдсэнээс болсон юм.Магадгvй маргааш би хорвоог орхивол миний дvv Роберт миний сенатын суудалд суух болно. сурталчилгаа » Хэрвээ Роберт бас vхчихвэл, миний бага дvv “Тедди” бидний vйл хэргийг цааш vргэлжлvvлнэ…” Америкийн Нэгдсэн Улсын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди бол тvvхэн дэх Америкийн хамгийн залуу Ерөнхийлөгчийн жагсаалтанд Теодор Рvзвэлтийн дараа хоёрт бичигддэг. Хэдийгээр Америк хэмээх их гvрнийг 43-хан наснаасаа эхлэн 34-хөн сар толгойлсон ч тvvний Америкийн болоод хvн төрөлхтөний тvvхэнд бvтээсэн гавъяа тодоос тод vлдсэн байдаг . 1640 онд Ирландын өмнөд нутаг болох Вексфордод тvvхэнд “аугаа их” хэмээн тэмдэглэгдсэн тариалангийн ган гамшиг тохиолдож идэр залуу Ирланд фермер Патрик Кеннеди төрөлх нутгаа орхин Америкийг зорин Бостон хотод ирэн суурьшжээ. Америкад хэн ч vл таних энэ Ирланд залуу бол хожим нь дэлхий ертөнцийг цөмийн дайнаас аварч, Хрушевээр буулт хийлгvvлж чадсан 60-аас 500сая орчим хvнд амьдрах боломж олгосон Ерөнхийлөгч Жон Кеннедигийн элэнц өвөө нь байлаа. Тvvний хvv Патрик Ж Кеннеди нь Муж улсынхаа сенатор болж олон нийтэд Бостоны “Боос” хэмээн алдаршиж улс төрд идэвхийлэн зvтгэх болов. Харин Бостоны “боос”-ын хvv Жосеф Патрик Кеннеди нь /1888-1969/ Ерөнхийлөгч Кеннедигийн эцэг болох хувь зохиолтой байжээ. Хайр булаам царайлаг, хvvхнvvдийн харцыг унагаж Мерлин Монротой нууц амрагийн харьцаатай явсан Цог жавхалант Жон Кеннедигийн эхийн тал бас л улс төр, нийгмийн зvтгэлтэн удамтай байсан юм. Ерөнхийлөгчийн ээжийнх нь эцэг “Хонни Фицж” (Honey Fitzg) нэрээрээ алдаршсан Жон Эф Фицжеральд нь ихээхэн туршлагатай улс төрч байсан бөгөөд нэгэн жишээ гэвэл тэрээр сенатын гишvvн төдийгvй Бостон хотынхоо захирагчаар хоёронтаа сонгогдож байжээ. Ерөнхийлөгчийн эцэг Жосеф Кеннеди vнэт цаасны арилжаанд мэргэшиж сая саяар тоологдох хөрөнгийн эзэн болж чадсан нэгэн юм. Тэрээр Франклин Делано Рузвельтын засаглалын жилvvдэд Их Британид элчин сууж байсан бөгөөд Уинстон Черчиль болоод томоохон лидерvvдтэй ойрын харьцаатай байж улс төрийн өндөр нэр хvндтэй, туршлагатай төрийн зvтгэлтэн, овсгоотой бизнесмэн нэгэн байв. Иосеф Патрик Кеннеди нь Роуз Фицжеральдтай ханилан 9 хvvхэдтэй өнөр өтгөн гэр бvлийг vvсгэсэн юм. Ерөнхийлөгч Жон Кеннеди 1917 оны 5-р сарын 29 нд Массачусетсийн Брvvклинд мэндэлсэн байна. Тvvний ах Жак буюу “Жой” хочтой Кеннеди нь 1915 онд төрсөн Жон Кеннедигээс 2 насаар ах байлаа. Жой ямагт дуугvй, ичимхии даруухан. Гэсэн атлаа гоц гойд ухаантай нэгэн байв. Харамсалтай нь Жой Кеннеди 29 настайдаа 1944 онд дэлхийн Хоёрдугаар дайн дуусахаас өмнөхөн тулалддаж яваад баатарлагаар амь эрсэджээ. Ингээд 1944 он гэхэд хожмын Ерөнхийлөгч маань айлын том хvvгийн vvргийг хvлээх болжээ. Тvvний дvv Роузмэри /1918…/, Кэйтлин /1920-1948/, Иvнис /1921…/, Патриса /1924…/ Роберт Эф /1925-1968/, Эдвард “Тэд” /1932…/ нар нь ахыгаа амжилтанд хvрэхэд нь бvх хvчээрээ зvтгэцгээсэн байдаг. Жон Кеннеди Брvvклинд Ривердэйлийн бага сургуулийг 13 настайдаа төгслөө. Эцэг нь тvvнийг 1930 онд Шинэ Мильфорд дахь Кентербарийн сургуульд суралцуулахаар явуулжээ. Дараа жил нь тэрээр Воллингфорд Коннын Чоатийн академид шилжин суралцжээ. Сургуулиа 1935 онд 18 настайдаа дvvргэсэн байна. Тvvнийг ангийхан нь “хамгаас азтан” хэмээн шагшин хvндэлдэг байлаа. Кеннеди 1935 онд Их Баританийг зорив. Тэр намраа Принстоны их сургуульд тэнцэн орсон ч дараа жил нь домогт Харвардын их сургуулийн оюутан боллоо. Харвардад сурч байхдаа Олон улсын харилцааны тухай, ялангуяа төр судлалын талаар шимтэн судалж эхлэв. 1940 онд тэрээр Харвардыг төгсөхийнхөө өмнөх хавар зуны улирлуудад Европын орнуудаар аялж төр судлалын талаархи өөрийнхөө мэдлэгийг бататгаж явжээ. 1946 онд анхлдан сенатад өрсөлдөх боллоо. Тvvний дvv нар нь хамаг л бололцоогоороо туслах болов. Ялангуяа тvvний ээжийг гайхамшигтай золбоолог эмэгтэй байсан гэдэг. Кеннедигийн ээж нь Жон Кеннедийг алуусных нь дараа дvv Роберт Кеннедигийн сонгуулийн сурталчилгааг нээж vг хэлэхэд хvмvvс тасралтгvй 22 минутын турш алга нижигнvvлж байсан гэдэг. Бас л Роберт Кеннедийг буудуулсны дараа тvvний дvv Эдвардийг өрсөлдөхөд бас л ээж нь гуниж гутраагvй, шантрашгvй төрхтэйгээр олны өмнө гарч хvvгийнхээ PR-ийг тун гайхалтай хийж байсан гэдэг. Жон Кеннедийг анх сенатад өрсөлдөхөд тvvний аав нь Нэгдvгээрт: Консерватист vзэлтэй байсан, хоёрдугаар: бие нь чилээрхvv байсан гэдэг шалтгаанаар идэвхитэй тусалж чадаагvй байна. Гэвч тэрээр хvv Жон Кеннедиг сайн улс төрч болгох хангалттай суурийг бvрдvvлж чадсан байна. Америкийн тvvхэн дэхь цорын ганц Католик шашинт ерөнхийлөгч Кеннеди 1953 онд франц гаралтай Жаклин Бовье хэмээх сайхан бvсгvйтэй гэрлэн хоёр хvvхдийн эцэг болсон ч тэднийгээ ухаан ороогvй шахам балчир байхад нь Ли Харви Освальдын гэгчийн суманд өртөн 1963 оны 11 сарын 22 ны 01 цагт хорвоог орхижээ. Цэнхэр өнгийн задгай кадилаканд сууж олны дундуур инээмсэглэн зорчсон ерөнхийлөгчийг номын сангийн сурах бичгийн агуулахын зургаан давхраас буудан хороосон алуурчин гэгдэх залуу Кеннедигээс яг 48 цагийн дараа бусдад буудуулан алагдсан байдаг. Ихэнх эх сурвалжуудад алуурчны тухай бичихдээ Кубын дарангуйлагч гэгдэх Фидель Кастрогийн шvтэн бишрэгч байсан тухай өгvvлдэг. 1995 онд Ерөнхийлөгч Билл Клинтон ард тvмэндээ хандаж хэлсэн vгэндээ “Энэ бол улс төрийн аллага байгаагvй” хэмээн онцолсон ч олон тvмний дунд эргэлзээтэй хэвээр vлдсэн байдаг. Нэг удаа Кеннеди:“Би яагаад улс төрд оролцох болов оо гэвэл миний ах Жой амь vрэгдсэнээс болсон юм. Магадгvй маргааш би хорвоог орхивол миний дvv Роберт миний сенатын суудалд суух болно. Хэрвээ Роберт бас vхчихвэл, миний бага дvv “Тедди” бидний vйл хэргийг цааш vргэлжлvvлнэ…” гэж хэлж байжээ. Vнэхээр ч тvvний хэлснээр бvх зvйл өрнөсөн билээ. 1963 онд Жон Кеннедийг алагдах vед тvvний дvv Роберт нь Шvvх яамны сайд, дvv Эдвард нь 31-хэн настай Америкийн хамгийн залуу сенатор байж олныг гайхшруулж байсан юм. Өдгөө Эдвард нь Америкийн хамгийн ахмад сенаторчдын нэгээн. Роберт Кеннеди 1968 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж яваад Индиана, Небраска мужуудад яллаа гэсэн мэдээ сонссоныхоо дараахан бусдын бууны суманд өртлөө. Тэр vеэр одоогийн сенатор Кеннеди онгоцны осолд өртөн эмнэлэт эмчлvvлж байлаа. Ийнхvv 3 ахынхаа vйл хэргийг vргэлжлvvлэх хvндхэн хувь тохиол Эдвардад тулгарлаа. 2005 онд Эдвард Кеннеди 43 дахь жилдээ Америкийн сенатороор ажиллаж байна. 1980 онд тэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болж Ардчилсан нам доторхи өрсөлдөөнд Жими Картерт ялагдсан байна. Ерөнхийлөгч Кеннедигийн хvн төрөлхтөний иргэншилд оруулсан гавъяа бол “Апполон” программ юм. Vнэхээр Кеннедигvйгээр1967 онд Армсторнг, Олдриж нар саран дээр хөл тавьсан гайхамшигт vйл явдлыг төсөөлөх аргагvй юм. Кеннеди Карибын хямралын бодит vр дvн болох байсан хvн төрөлхтөний цөмийн дайнаас орчлон ертөнцийг аварч чадсан нь юутай ч зvйрлэшгvй баатарлаг vйлс хэмээн судлаачид vнэлдэг. Кеннедигийн засаглалын vед иргэний эрхийн асуудлаар /хар арьстай америкчуудын/ америк даяар vзэл бодлын зөрчил ид хурцадмал болж, батлан хамгаалах салбарт Оростой ид өрсөлдөж, ерөнхийлөгчийн сааачилгаар “Энх тайвны корпус” байгуулагдаж Карибын тэнгисийн хямрал, Берлиний хямрал, цөмийн зэвсгийг 3 орчинд туршихийг хориглох талаар хэлэлцээр хийгдэж, “Дэвшлийн төлөө холбоо” байгуулагдаж vйл явдал тун хурдацтай өрнөж байсан юм. Кеннеди ба илтгэх урлаг. Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчдийн IQ буюу оюуны чадамжийг эрдэмтэд тогтоожээ. Уг судалгаанд Жон Кеннедигийн IQ-г эрдэмтэд “174” гэж тогтоосон байдаг. Vvгээрээ Кеннеди жагсаалтын 3-т бичигдэв. Тvvнээс мундаг IQ –тай хоёр Ерөнхийлөгч нь “175”–аар Жимми Картер, “182”-оор Клинтон нар тэргvvлсэн байна. Гэхдээ “Ай Кюv” бол нэг л өнцгийн хэлбэр төдий хэмжvvр юм. Зөвхөн vvгээр хvнийг хэмжих нь арьс өнгөөр бусдыг ялгаварлахтай ижил билээ. Кеннеди бусдын хайр хvндлэлийг татахдаа туйлаас авъяастай нэгэн байсан бөгөөд тvvний ярих урлаг хvмvvсийг ёстой л байлдан дагуулдаг байсан юм. 1960 он. Кеннедигийн хувьд шийдвэрлэх эгзэгтэй vе байлаа. Кеннеди нам дотроо улс төрийн зvтгэлтэн Хемфри, Жонсон нартай өрсөлдөн ялаад Ерөнхийлөгчид өрсөлдөх эрх олж авчээ. Бvгд Найрамдах Нам Ерөнхийлөгч Айзенхауэрийн зөвлөснөөр Ричард Милхаус Никсоныг нэр дэвшvvлжээ. Кеннеди цэл залуухан бөгөөд яруу илтгэгч, бас ухаалаг. Никсон улс төрийн асар их туршлагатай, махруун. Сонгуулийн явц тун өрсөлдөөнтэй, бас сонирхолтой болж чадсан байна. Америк даяар “Кеннедийг дэмжих иргэний нийгэмлэг” байгуулан бvvр “Кеннеди” хэмээх дуу хvртэл зохион ёстой л “бут авч” байжээ. Кеннедигийн хувьд 1941 онд мина тээгч шумбагч завины ахлагчаар явж хvнд шархдан, 5 хоног хоол ундгvй тэсвэрлэж багийнхандаа чин сэтгэлээсээ тусалж. Vvнийг нь засаг өндөрөөр vнэлж 1943 онд “Эр зоригийн” цусан улаан одонгоор шагнасан нь хожим нь тvvнийг ерөнхийлөгч болоход “Vндэсний баатар” гэсэн имиджийг бvрдvvлэх vндэс болов. Бас тvvний бичсэн нийтлэлийн ном ч олны дунд шуугиан тариад байв. Энд нэгэн зvйлийг дурьдахад дvv Роберт Кеннедигийнх нь номууд ч тухайн vедээ шуугиан тарьж байсан гэдэг. Кеннедигийн сонгуулийн компанит ажлыг дvv Роберт идэвхийлэн зохион байгуулжээ. Илтгэх урлагт хувцаслалт, “personal appereance” буюу гадаад vзэмж, цог золбоо нь бусдыг итгvvлэн vнэмшvvлэх тун чухал алхам байдаг. Vvнийг Кеннеди жинхэнэ утгаар нь хэрэгжvvлж чадсан юм. 1960 оны 8 сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 49,7 хувь нь Кеннедигийн төлөө, 49,6 хувь нь Никсоны төлөө санал өгсөн бөгөөд Кеннедид саналаа өгсөн хvмvvсийн ихэнх хувь нь телевизээр, Никсонд саналаа өгсөн хvмvvсийн vлэмж хэсэг нь радиогоор нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг vзсэн гэдэг. Мэтгэлцээний vеэр Кеннеди өмнөх засаглалын гадаад бодлогыг зад шvvмжилсэн бол Никсон өмгөөлж байв. Халз мэтгэлцээний vеэр өрнөсөн Кеннедигийн ярих чадвар нь сая сая америкчуудын сэтгэл зvрхийг байлдан дагуулж тvvнийг “Ерөнхийлөгч” хэмээх нэр хvндтэй сэнтий, эрх мэдэл, алдар нэр, бас асар их хариуцлага, эцэст нь Ли Харви Освальдын суманд хvргэж өгсөн юм. Кеннедигийн хэлсэн Ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслолын vг нь Америкийн тvvхэн дэх шилдэг 100 илтгэлийн 2-дугаарт бичигддэг. Бас тvvний “Houston Ministerial Association Speech” илтгэл нь жагсаалтын 9 дvгээрт, “Ich bin ein Berliner” буюу “Би Берлиний иргэн” илтгэл нь жагсаалтын 22 дугаарт, “American University Commencement Address” илтгэл нь жагсаалтын 37 дугаарт, “Civil Rights Address”, “Cuban Missile Crisis Address” зэрэг илтгэлvvд нь жагсаалтын 48, 49 дvгээрт ордог байна. Тvvний дvv Роберт Франсис Кеннедигийн “Remarks on the Assassination of Martin Luther King” илтгэл нь жагсаалтын 17-дугаарт, бага дvv Эдвард Mоор Кеннедигийн “Truth and Tolirance in America”, илтгэл жагсаалтын 55 дугаарт, “Chappaquiddick” илтгэл 62 дугаарт, ”Elogy for Robert Fancic Кennedy” илтгэл жагсаалтын 70 дугаарт тус тус оржээ. Америкийн тvvхэн дэх шилдэг 100 илтгэлийг 9-г нь зөвхөн Кеннедигийн гэр бvл хэлсэн нь зөвхөн жон Кеннеди ч бус тэдний гэр бvл илтгэх чадвараа хэр сайн хөгжvvлсний гэрч юм. Жон кеннеди яльгvй бөгтөр явдаг, бие сулавтар, яриагаа их хvчтэй хэмнэлтэй өгvvлдэг байсан бол Роберт Кеннеди ахаасаа яльгvй нарийн /нялуун/ хоолойтой байсан. Тэрээр Конгрессын хурал дээр болон Ерөнхийлөгч Линдон Жонсоны танхимынхаа гишvvдтэй хийсэн хурал дээр тvvнийг нэг биш удаа vгээр буулган авч, заримдаа эвгvй байдалд оруулж байсан байдаг. Бага дvv Эдвард нь хоёр ахаасаа ч мундаг ярьдаг хэмээн судлаачид vнэлдэг. Ер нь Кеннеди бол Америк болоод дэлхий дахины тvvхийн сор болсон гайхалтай эр. Тvvний сvндэрлvvлсэн гавъяат vйлс нь дэлхий дахинд “Маргааш”-ыг авчирсан төдийгvй тvvний хэлсэн яруу vгс нь хvн төрөлхтөний зvрх сэтгэлд хадгалагдсаар өдөр болгоны нартай хамт хуучиршгvйгээр бишрэгсээр байдаг юм. ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН VГ Тайлбар: >1960-аад оэны эхээр Зvvн германаас өрнөд рvv олон хvн оргож гарснаар барахгvй тэднийг нэврэхэд нь саад хийх явдал байдлйыг улам хvндрvvлээд зогсоогvй 1961 оны 8 сард Зvvн Берлинийг Баруунаас нь бvр мөсөн тусгаарласан хана зөвлөлтийн хөрөнгөөр босчээ.галт зэвсэг, нулимс асгаруулдаг хий хэрэглэж хоёр Германыг аль болохоор тусгаарлан барих зорилгоор хvч хэрэглэх явдал олонтаа гарсан байна. Vvнээс vvдэн АНУ, НАТО Өрнөд герман дахь зэвсэгт хvчнээ улам бvх нэмэгдvvллээ. Ийнхvv берлин европын хамгийн халуун цэг болов. Энэ vед Кеннедигийн засгийн газар “Коммунизмийг тогтоон барих бодлого”–оо улам эрчимжvvллээ. Харин Хрущев Зvvн Германтай гэрээ байгуулж хурцадмал байдлыг нэг хэсэгтээ намдаах арга хэмжээ авчээ. /Д.Цолмон “АНУ-ын тvvх” 449-р хуудас.,1999/ Дайны тvрэмгийлэл, хэцvv бэрх боловч vнэ цэнэтэй энх тайван ноёрхсон энэ зуунд төрж өссөн, эртний өв уламжлалаараа бахархагч хvний эрхийг дэлгэрvvлэхэд эрт эдvгээ, өнөөдөр ч хувь нэмрээ оруулсаар ирсэн Америкийн хойч vе болсон бидний vг яг энэ цаг мөчөөс, яг энэ газраас бидний анд, дайсан хэнд ч болов хvрэх болтугай. Саад тотгор тохиож, хvндрэл бэрхшээл учирсан ч ямар ч vнээр болов эрх чөлөөг мандуулахын төлөө бид бvхэн анддаа тусалж, дайснаа эсэргvvцэх болно гэдгийг маань бидний төлөө болон бидний эсрэг зогсож буй улс орон алин боловч мэдэж автугай. Vvнийг мөн vvнээс ч илvvг бид амлаж чадна. Бидэнтэй соёл болоод сэтгэл санаагаараа хамт байсан эртний холбоотнууддаа бид бvхэн vнэнч шударга андын холбоог амлаж байна. Бvгдээрээ нэгдэж зориглон хөдөлвөөс бидэнд хийж чадахгvй зvйл бараг vгvй. Харин дан дангаараа хийж чадах зvйл бидэнд бараг алгаа. Бид олон хэсэг болж аз туршихыг хvсэхгvй байна. Эрх чөлөөний эгнээнд маань нэгдэж буй шинэ улсууддаа бид бvхэн колонийн хараат байдал нь, хатуу чанга дарангуйллаар хэзээ ч солигдохгvй гэсэн ганц л зvйлийг амлаж чадах байна. Тэдгээр улсуудыг бидний vзэл санааг бvрэн дэмжинэ гэж найдахгvй байгаа ч ямартаа ч өөрсдийнхөө эрх чөлөөнг тууштай дэмжинэ гэдэгт бид бvхэн бат итгэлтэй байна. Дэлхийн бөмбөрцгийн хаа ч зовлон зvдгvvрийн хvлээснээс ангижрахаар тэмцэж буй тэдгээр хvмvvсийг өөрөө өөртөө туслахад нь бид шаардлагатай алхмуудыг авч хэрэгжvvлэхийн төлөө бvхий л хvчээ дайчлах болно. Гэвч энэ нь коммунистууд биднээс өрсөөд хийчих вий гэсэндээ биш, тэдний саналыг авах гэсэндээ ч биш, гагцхvv ингэх нь зvйтэй гэж vзсэн учраас л бид энэ бvхнийг хийж байна. Хэрэв чөлөөт нийгэм олон арван ядуучуудад ач тусаа өгч чадахгvй юм бол цөөхөн хэдэн баячуудыг ч аварч чадахгvй гэсэн vг. Бидний хилээс өмнө зvгт орших бидний ах болсон бvгд найрамдах улсуудад бид хэлсэн vгээ хийсэн ажил болгох болно гэсэн ганц л зvйлийг амлаж байна. Хөгжил дэвшлийн төлөөх шинэ холбоотнууд болох чөлөөт хvмvvс, чөлөөт засгийн газруудад ядуурлын гинжнээс мултрахад нь бид туслах болно. Гэвч итгэл найдварын энэхvv тайван хувьсгал хvч чадлын олз болох учиргvй. Америкийн хаана ч гэсэн тvрэмгийлэл, хорлон сvйтгэхийн эсрэг бид хөрш улсуудтайгаа нэгдэхэд хэзээд бэлхэн гэдгийг тэд мэдэж авах болтугай. Мөн энэхvv тал бөмбөрцөг дээр өөрөө өөрийнхөө эзэн нь байх болно гэдгийг бусад хvчнvvд ч бас мэдэж автугай. Бvрэн эрхт улсуудын чуулган буюу энх тайван зэр зэвсгээр солигдсон энэ эрин vеийн сvvлчийн бөгөөд хамгийн гол итгэл найдвар болсон НVБ-ыг бид хараал зvхлийн vг урсгадаг чуулган болгохгvйн тулд тvvний vйлчлэх цар хvрээг өргөсгөнө гэдгээ амлаж байна. Эцэст нь өөрсдийгөө бидний дайсан гэж vзэж буй улсуудын хувьд тэдэнд амлах зvйл бидэнд байхгvй. Харин тэдэнд нэг хvсэлт тавимаар байна. Шинжлэх ухаанаас vvдэлтэй сvйрvvлэгч хvчин санаатай болон санаандгvй байдлаар хvн төрөлхтнийг нөмрөхөөс өмнө хамтдаа энхийн замыг эрэлхийлэхийг тэднээс хvсмээр байна. Бидний зэвсэг хvрэлцээтэй эсэх нь эргэлзээгvй, мөн бид бvхэн оршин тогтнох нь эсэх нь эргэлзээгvй vед бид хэзээ ч тэрхvv хvчийг сулруулж зvрхлэхгvй. Гэвч одоогоор агуу болон хvчирхэг энэхvv хоёр гvрний хэн хэн нь ч амар тайван байж чадахгvй байна. Аль аль нь орчин vеийн зэвсгийн vнэ цэнэд хэт анхаарч, аль аль нь vхлийн аюултай атомын дохиог чагнаж, аль аль нь хvн төрөлхтний сvvлчийн дайн болоод буй алан хядлагын тэнцвэрт байдлыг өөрчлөхөөр өрсөлдөж байна. Тийм ч учраас одооноос эхлэн аль аль тал маань тогтвортой байдал гэдэг бол сул дорой байхын шинж биш, харин алдар хvндийг бол цаг хугацаа батлан харуулдаг гэдгийг санаж явцгаая. Иймээс ч цаашид дайсагналцахын тулд хэлэлцэж, хэлэлцэхийн тулд дайсагналцахаа больцгооё. Аль аль тал маань биднийг хагаралдуулж буй шалтгаануудыг эрж хайхын оронд биднийг нэгтгэж чадах шалтгаануудыг бодож олцгооё. Бидний хэн хэн маань алан хядлагын оронд шинжлэх ухааны нээлтийг хийхээр оролдоцгооё. Хамтдаа оддыг судалж, цөл газар, далайн ёроолыг эзэмшиж, өвчнөөс ангижран, урлаг болон худалдааг дэмжицгээе. Хамтдаа “Хvнд ачааг нь авч хаян дарлагдсан хvмvvст эрх чөлөө олгоё” гэсэн Исаахын vгийг дагацгаая. Хvчний тэнцвэр бус харин энх тайван оршин тогтносон эрх зvйт шинэ ертөнцийг бvтээн байгуулах vйлст нэгдэцгээе. Энэ бvхэн зуун, мянган жилийн дараа ч, магадгvй энэ гараг дээр амьдрал байгаа цагт ч төгсгөл болох учиргvй. Энэхvv улс оршин тогтносон цагаас хойш vе vеийн америкчууд vндэсний шударга ёсоо баталгаажуулсаар ирсэн билээ. Vvнд хvчин зvтгэх идэр чийрэг америкчууд ч дэлхийн хаана ч байгаа. Бид хvн төрөлхтөнд сайн сайхан амьдралыг авчрахын тулд Өмнөд Умард, Өрнө Дорно хаа ч эдгээр дайснуудын эсрэг тууштай тэмцэж чадах уу? Бид энэхvv тvvхэн их vйлст нэгдэх vv? Дэлхий ертөнцийн тvvхэн эрин vед vе vеийн тун цөөн хvн ноцтой аюул болох эрх чөлөөгөө хамгаалах vvргээ нэр төртэйгээр биелvvлсэн байдаг. Би ч гэсэн энэ ариун vvргээсээ ухрахгvй. Бидний хэн маань ч өөр бусад хvмvvс болон хойч vетэй байраа солихгvй гэдэгт би итгэлтэй байна. Бидний хvсч ирсэн эрч хvч, шударга ёс манай улсыг гэрэлтvvлэх болно. Бидний дэлхийг ч жинхэнэ утгаар нь цэцэглvvлэх болно. Тиймээс ч эх орон нэгт америкчууд аа. Эх орон чинь чиний төлөө юу хийж чадах вэ гэж бvv асуу. Харин чи эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж асуу. Эцэст нь чи америкийн иргэн мөн ч бай, биш ч бай бидний чамаас асууж буй ижил тэнцвэртэй хvч чадлыг асуу. Бид юу хийснийг тvvх харуулах болно. Өөрсдийн хайрлаж биширч явдаг газар нутгийнхаа ивээл хишгийг хvртэхийн төлөө урагш тэмvvлцгээе.

Comments


Бичлэг: 7 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Iltgel herhen tavij surah ve?
. сонсогчдоо хэрхэн урхидах
. Powerpoint program
. шүүүхийн мэтгэлцээн
. Карл Попперийн мэтгэлцээн
. шилдэг илтгэгч Боб Юричак товч танилцуулга
. шилдэг илтгэл
. илтгэл тавих
. илтгэл тавих 18 зөвөлгөө
. илтгэл
. ЕБС-ын сурагчдын мэтгэлцээн
. илтгэл танилцуулахад айдасгүй болох арга
. миний сэтгэгдэл
. мэтгэлцээн сурах аргачлал
. илтгэл бичих зөвлөмж

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. jargalan
. bumaa
. tvmnee
. uugannym

Найзууд

Зохиогчийн эрх

© My hobbi




:-)
 
xaax