My hobbi
2016-04-30
шийдэлүүд

Ангилал: мэтгэлцээн

Тэмцээн болон бэлтгэлийн үед ашиглаж болох 100 шийдэл. 1. Ардчилал засаглалын хамгийн шилдэг тогтолцоо мөн.2. Байгаль орчныг хамгаалахын тулд эдийн засгийн өсөлтийг дэлхий нийтээр хязгаарлах нь зvйтэй. 3. ДОХ-ын нян тээгчийг нийгмээс тусгаарлах нь зvйтэй.4. Төрөөс хэвлэл, мэдээлэлд хяналт тавих нь зvйтэй. 5. Амьтныг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн туршилтанд ашиглахыг хориглох нь зvйтэй.6. Цаазаар авах ял зөв зvйтэй. 7. Yр хөндөлтийг хуулиар хориглох нь зvйтэй.8. Хүүхдийг хорих ялаар шийтгэх нь буруу. 9. Тэнэмэл хүүхдүүдийг тусгаарлан хvмvvжvvлэх нь зvйтэй.10. Олон улсын маргаантай асуудлыг цэргийн хvчээр шийдвэрлэх нь буруу. 11. Монгол Улс ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зvйтэй.12. Хүүхэд хөдөлмөр эрхлэх нь ёс зvйд нийцэхгvй. 13. Хотод амьдрах нь хөдөө амьдрахаас дээр.14. Зар сурталчилгаа ёс суртахуунгvй. 15. Хvн амын өсөлтийг төрөөс зохицуулах нь зvйтэй.16. Нийгэм ядуучуудаа халамжлах үүрэгтэй. 17. Үл танигдах нисдэг биетүүд байдаг гэдэгт итгэдэг.18. Нээлттэй хил улс орны хөгжлийн баталгаа мөн 19. Өнгөрсөн үеийн түүхийг судлах нь үр ашиггүй20. Хvчирхийлэлтэй кино, дvрс бичлэгийг хуулиар хориглох нь зvйтэй. 21. Эрэгтэй эмэгтэй хvмvvс аливаа ажлыг ижил төвшинд хийх чадвартай.22. Шийтгэл нь хvмvvжлийн зөв арга биш. 23. Спортын аюултай төрлүүдийг хуулиар хориглох нь зүйтэй.24. Суурин мал аж ахуй нь бэлчээрийн мал аж ахуйгаас илүү үр ашигтай. 25. Шашин төр хоёр тусгаар байх нь зүйтэй26. Шашны олон урсгал нийгэмд аюултай. 27. Олон нийтийн санал бодлыг төлөвшүүлэхэд мэдээллийн хэрэгслийг ашиглах нь ёс суртахуунгүй.28. Монголд цагаачлан ирэгсдийн тоог хязгаарлах нь зүйтэй. 29. Yхлийн дараахи амьдрал байдаг гэдэгт итгэдэг.30. Феминизм хортой үзэл мөн. 31. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуулиант мэдээг чухалчлах нь ёс суртахуунгүй32. Эвтанази нь эдгэрэхгvй хvнд өвчтөнд туслах зөв арга. 33. Гений инженерийн туршилтыг дэлхий нийтээр хориглох нь зvйтэй.34. Цөмийн энерги нь эрчим хүчний хамгийн ашигтай шийдэл мөн. 35. Дэлхий дахины аюулгvй байдалд заналхийлж буй орнуудыг НАТО цэргийн хүчээр түрэмгийлэх нь зөв.36. Жендерийн тэгш байдал нийгэмд хор хөнөөлтэй. 37. Цөмийн зэвсэг дэлхий дахинд энх тайвны баталгаа болж байна.38. Мэтгэлцээнд ялагдагч байхгvй. 39. Өрсөлдөөн ньхамтын ажиллагаанаас илvv хөгжлийн түлхэц болдог40. Хүнд байгалийн хууль нийгмийн хуулиас илүү үйлчилдэг. 41. Хамгийн бага захирдаг засаглал бол хамгийн сайн засаглал42. Эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх нь гэр бүлд ашиггvй 43. Амиа хорлох нь гэмт хэрэг мөн44. Шинжлэх ухааны нээлт ололтын төлөө хүний амийг золиослох нь ёс суртахуунгүй 45. Энэ танхимд гений инженерчлэлийг дэмжинэ.46. Энэ танхимд хүмань колонизмийг дэмжинэ. 47. Нийгэмд урлагийнхан бизнесийнхнээс илүү хувь нэмэр оруулдаг48. Yндэсний аюулгүй байдлын асуудалтай холбогдуулан хувь хүний эрхийг хөсөрдүүлэх нь буруу 49. Энэ тэнхимд бямба гаригийг ажлын өдөр болгохыг дэмжинэ.50. Том нуурын жижиг загас байснаас жижиг нуурын том загас байсан нь дээр. 51. Нэгдсэн үндэсний байгууллага статус ковогоо нэмэгдүүлэх нь зүйтэй.52. Ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх нь зүйтэй. 53. НҮБ-ийн энхийг сайхиулах хүчинд цэргээ илгээх нь зүйтэй.54. Энэ танхимд сексийн чөлөөт байдлыг дэмжинэ. 55. Хоёр эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрөхийг дэмжинэ.56. Нууц амраг нь гэр бүлийн тогтвортой байдлын үндэс мөн. 57. Хайран дээр суурилсан гэр бүлээс тооцоон дээр сурилсан гэр бүл илүү бат бөх.58. Даярчлал нь жижиг гүрнүүдэд хор хөнөөлтэй. 59. Эх орны хишигийг иргэн бүрт тараах нь зүйтэй.60. Авилгатай тэмцэх газрыг татан буулгасан нь зүйтэй. 61. Байгалын шинжлэх ухаанаас нийгмийн шинжлэх ухаан хүн төрлөхтөнд илүү үр ашигтай. 62. Монгол бичгийг төрийн бичиг болгох нь зүйтэй.63. Монголын нийслэлийг шилжүүлэн нүүлгэх нь зүйтэй. 64. Орон нутгын төсвийн бие даасан байдлыг дэмжинэ.65. Улаанбаатар хотын утааг багасгах оновчтой гарц нь барилгажуулалт мөн. 66. Их, дээд сургуулиудыг нэгтгэн кампус болгох нь буруу.67. Төрийн ордныг хотын захад гаргах нь зөв. 68. Монгол туургатнуудыг өнөөгийн монголд төвлөрүүлэх нь зүйтэй.69. Үнэн аз жаргалыг авч ирнэ гэдэгт итгэдэг. 70. Төрийн оролцооноос иргэдийн оролцоо илүү үр ашигтай.71. Төрөөс шинэ хүүхдэд зуун мянган төгрөг олгох нь буруу. 72. Монголд суралцах нь гадаадад суралцахаас илүү дээр.73. Иргэдийн дуулгаваргүй байдал нь эсэргүүцлийн зөв хэлбэр мөн. 74. Хэвлэл мэдээллийн хяналт нь үндсэн, эрх эрх чөлөөг нухчин дарж байна.75. Хэлэлцээрээр хүүхэд төрүүлж өгөх нь ёс суртахуунгүй явдал мөн. 76. Марихуаны хэрэглээг хуулиар зөвшөөрөх нь зүйтэй.77. Европын эдийн засгийн хамтын ажиллагаа дэлхий нийтийн худалдааг өргөжүүлнэ. 78. Дэлхийн засгийн газартай байх нь зүйтэй.79. Шийтгэлийг чангатгах нь гэмт хэргийг бууруулна. 80. Баян улс үндэстнүүд ядуу улс үндэстнүүдэд туслах үүрэгтэй.81. Монгол улс гадаадаас буцалтгүй тусламж авах нь үндэстний аюулгүй байдалд нөлөөлнө. 82. Монгол улс гадаадаас их хэмжээний зээл авах нь үндэстний аюулгүй байдалд нөлөөлнө.83. Дэлхий нийтээр хүн амын өсөлтийг хязгаарлах нь зүйтэй. 84. Монгол улс ядуу байгаа нь төр засгийн буруу.85. Ном уншхаас кино үзэх нь илүү дээр. 86. Архи сайн зүйл мөн.87. Хараалын үгтэй дуу нийгэмд сөрөг нөлөөгүй. 88. Гэр бүлийн маргааны гол үүсвэр нь санхүүгийн байдал мөн.89. Илтгэх урлаг нь хөгжлийн сайн зэвсэг мөн. 90. Дэлхийн өлсгөлөнг даван туулахын тулд үр тарианы гарцыг ихэсгэх аргуудыг хэрэглэх нь зүйтэй.91. Олон улсын төрийн бус байгууллагуудыг хязгаарлах нь зүйтэй. 92. Олон ангит кино нь залуу үед сөрөг нөлөөтэй.93. Ямааг олон тоогоор өсгөх нь сөрөг нөлөөтэй. 94. Европын холбоо нь бусад орнуудын аюул мөн.95. Оюутны байгууллагыг оюутан хүн удирдах нь зүйтэй. 96. Оюутнуудын автобусны хөнгөлөлтын билетийг төрөөс даах нь буруу.97. Монгол улсын хөгжлийн гарц нь оюутан хүн мөн. 98. Сургалтын төлбөрийг нэмэх нь зүйтэй.99. Мөрөөдөл биелдэг юм. 100. Дуртай зүйлээ хийснээс хэрэгтэй зүйлээ хийсэн нь дээр.

Comments


Бичлэг: 18 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Iltgel herhen tavij surah ve?
. сонсогчдоо хэрхэн урхидах
. Powerpoint program
. шүүүхийн мэтгэлцээн
. Карл Попперийн мэтгэлцээн
. шилдэг илтгэгч Боб Юричак товч танилцуулга
. шилдэг илтгэл
. илтгэл тавих
. илтгэл тавих 18 зөвөлгөө
. илтгэл
. ЕБС-ын сурагчдын мэтгэлцээн
. илтгэл танилцуулахад айдасгүй болох арга
. миний сэтгэгдэл
. мэтгэлцээн сурах аргачлал
. илтгэл бичих зөвлөмж

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. jargalan
. bumaa
. tvmnee
. uugannym

Найзууд

Зохиогчийн эрх

© My hobbi




:-)
 
xaax