Ангилал: video
ebo_bugs14 Мэтгэлцэх нь хамгийн зөв гарц HomePosts RSSComments RSS Парламентын мэтгэлцээний дүрэм2012 оны 06-р сарын 06, Нийтэлсэн ebo Ерөнхий тойм Парламентын мэтгэлцээн нь Парламентын танхимын онлын мэтгэлцээнийг дуурайн учир шалтгааны тайлал, хурц ухаан уран илтгэлийг уралдуулах албан ёсны мэтгэлцээн юм. Засгийн газар болон сөрөг хүчнийгн төлөөлж буй 2 гишүүнтэй багууд нь парламентын танхимд санал болгож буй шийдлийг хэлэлцүүлнэ. Мэтгэлцээн эхлэхээс 5-7 минутын өмнө мэтгэлцээний шийдлийг зарлах ба уг хугацаанд багууд бэлдэх боломжыг олгодог . Шийдэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын ямар ч хүрээг хамарсан байж болно. Шийдэл Мэтгэлцээний шийдэл гэдэг бол хоёр талын мэтгэлцэх гэж буй сэдэв юм. Мэтгэлцээний шийдэл нь 2 талтай асуудал байна, өөрөөр хэлбэл нотолж болон няцааж болохуйц байх юм. Мэтгэлцээн эхлэхээс өмнө 5-7 минутын өмнө өрсөлдөгч нарт мэтгэлцээний шийдлийг танилцуулж, аль талд мэтгэлцэхийг шодон шүүгчийн зүгээс тодорхойлж өгнө. Парламентын мэтгэлцээний дүрэм Тоглолтын дэг Засгийн газрын баг нь Ерөнхий сайд, болон Засгийн газрын гишүүн хоёроос бүрдэнэ. Харин Сөрөг хүчний баг нь Сөрөг хүчний удирдагч, болон Сөрөг хүчний гишүүнээс бүрдэнэ. Үг хэлэх дараалал нь дараах байдалтай байна. Багын гишүүдийн байрлал Үндсэн цаг Богиносгосон цаг 1. Ерөнхий сайд 7 минут 4 минут 2. Сөрөг хүчний удирдагч 8 минут 5 минут 3. Засгийн газрын гишүүн 8 минут 5 минут 4. Сөрөг хүчний гишүүн 8 минут 5 минут 5. Сөрөг хүчний удирдагчийн няцаалт 4 минут 3 минут 6.Ерөнхий сайдын няцаалт 5 минут 4 минут Эхний 4 илтгэлийг баримтлалын илтгэл, сүүлийн хоёр илтгэлийг няцаалтын илтгэл гэнэ. Ерөнхий сайдын баримтлалын илтгэл Ерөнхий сайд нь өөрийн эхний илтгэлдээ шийдлийн нөхцлүүд болон үндсэн нэр томъёонуудыг тодорхойлох үүрэгтэй. Дээр дурдсанчлан зарим шийдлийг илүү өргөн хүрээнд тодорхойлно. Шийдэлтэй нягт холбоотой байна. Засгийн газрын тодорхойлолт нь шийдэлтэй нягт холбоотой байх ба тухайн шийдэл, түүний тодорхойлолт хоёрын хооронд тодорхой логик уялдаа холбоо байх ёстой. Жишээлбэл: засгийн газар нь хүч хэрэглэх гэдгийг ядууралтай тэмцэх гэж тодорхойлохыг хориглох бөгөөд сөрөг хүчинд өдөх боломж зүй ёсоор нээлттэй байна. Аль нэг салбараар хэт явцуурахгүй байна. Сөрөг хүчинд мэтгэлцэх боломж олгохын тулд засгийн газар нь тухайн тодорхойлолтод хязгаар тавих хэрэгтэй. Сөрөг хүчинд бэлтгэх, судлах хугацаа байхгүй болохоор аль нэг мэргэжлийн салбарын нарийн мэдлэг шаардсан зүйл байж болохгүй. Засгийн газрын аргументуудад нь олон нийтэд хүртээл болж чадаагүй баримтууд дээр тулгуурлаж болохгүй. Тодорхойлолтын түвшингийн талаар эргэлзээтэй байвал, засгийн газар нь тухайн сэдвийг нэгтгэн тоймчилж, сөрөг хүчинд тэмцээнд хангалттай түвшинд маргах боломж олгоно. Энгийн үнэн байх, эсвэл давтан тодорхойлохгүй байна. Энгийн үнэн тодорхойлолт гэдэг нь энгийн хүн эсэргүүцэн маргах боломжгүй тодорхойлолт юм. Өөрийн тодорхойлолтоор үнэн болох нь батлагддаг тодорхойлолтыг давтан тодорхойлолт гэнэ. Цаг орон зайг тогтоохгүй байна. Засгийн газар нь мэтгэлцээний шийдлийн цаг хугацаа, орон зайг сонгохгүй ба шүүгч солихгүй. Ерөнхий сайд нь шийдлийг тодорхойлсны дараа бодит шударга аргументуудаар засгийн газрыг өмгөөлнө. Тэрээр засгийн газрын шийдэл нь зөв болохыг тайлбарласан хэд хэдэн дүгнэлт хийх чиг баримтлалыг танилцуулна. Зарим нотлох баримт ерөнхийдөө ашигтай байдал хэдий ч парламентын мэтгэлцээнд үүнийг чухалчлан үздэггүй, харин үнэт зүйлсийг голчлон анхаардаг. Сөрөг хүчний удирдагчийн баримтлалын илтгэл Сөрөг хүчин нь мэтгэлцээнд зөрчилдөөн үүсгэх үүрэгтэй. Сөрөг хүчин засгийн газрын гаргасан дүгнэлтийг няцааж, өөрийн аргументыг гаргах хэрэгтэй. Хэрэв ерөнхий сайдын тодорхойлолт дээр дурдсан шаардлагыг хангахгүй байвал, сөрөг хүчний удирдагч өөрийн баримтлалын илтгэлдээ дурдаж өгөөгүй бол тэмцээний турш түүнийг хүлээн зөвшөөрөх болно. Өдсөн тохиолдолд сөрөг хүчний удирдагч нь шийдлийн илүү зохистой тодорхойлолтыг гаргах үүрэгтэй. Хэрэв засгийн газрын тодорхойлолт учир дутагдалтай, харин сөрөг хүчин илүү боломжийн тодорхойлолт гаргасан мэтгэлцээнийг сөрөг хүчний гаргасан тодорхойлолт дээр цааш нь үргэлжлүүлнэ. Засгийн газрын тодорхойлолт учир дутагдалтай байна гээд сөрөг хүчинд ялалтыг олгож байгаа хэрэг биш юм. Дээр дурдсан аль нэг шаардлагыг зөрчөөгүй тохиолдолд сөрөг хүчин нь засгийн газрын гаргасан тодорхойлолт дээр мэтгэлцэнэ. Сөрөг хүчний удирдагч ньшалтгаангүйгээр өөрийн тодорхойлолтыг засгийн газрын тодорхойлолтоос илүү хэмээн өдөөж болохгүй. Мэтгэлцэгчид тодорхойлолтын талаархи маргаанд хэтэрхий гүн орохгүй байх нь чухал. Тодорхойлолтын асуудлыг сөрөг хүчний удирдагчийн илтгэлийн эхний 2 минутанд шийднэ. Засгийн газрын тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн, эсвэл өдөөж ахин тодорхойлсон зэрэг аль ч тохиолдолд сөрөг хүчний удирдагч нь ерөнхий сайдад няцаалт өгсөн шийдлийг тавьж, өөрийн талын эерэг аргументуудыг дэвшүүлнэ. Эхэлж сөрөг хүчний бодлогыг өргөн хүрээтэй танилцуулсаны дараа аргументуудаараа дамжуулан өөрийн байр суурийг илтгэх маягаар үргэлжүүлэх нь дээр байдаг. Засгийн газрын гишүүний баримтлалын илтгэл Засгийн газрын гишүүн нь засгийн газрын баримтлалыг ахин тогтоох, сөрөг хүчний удирдагчийн аргументуудыг няцаах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн нь ерөнхий сайдын тавьсан санаануудыг ахин төгөлдөржүүлэн, мөн засгийн газрын гишүүн нь, засгийн газрын байр суурийг илгэх нэмэлт, бие даасан нэмэлтүүдээр баяжуулна. Засгийн газрын гишүүн нь шийдэлийг ерөнхий сайдаас өөр байр сууринаас шинжиж, засгийн газрын баримтлал дээр нэмэлт дүгнэлт гаргана. Тухайлбал: ерөнхий сайд нь засгийн газрын баримтлалыг тусгасан гүн ухаанд анхаарлаа төвөрүүлж байхад, засгийн газрын гишүүн өөр бусад зүйлүүдийг шинжиж байж болно.Эцэст нь засгийн газрын гишүүн нь сөрөг хүчний удирдагчийн тавьсан бие даасан аргументуудад няцаалт өгнө. Сөрөг хүчний гишүүний баримтлалын илтгэл Сөрөг хүчний гишүүн нь засгийн газрын гишүүнтэй нэгэн адил сөрөг хүчний гишүүний баримтлалыг ахин тогтоож, засгийн газрын аргументуудыг няцаана. Сөрөг хүчний гишүүн гь засгийн газрын гишүүний шинээр дэвшүүлсэн аргументэд хариу өгөх үүрэгтэй, хэрэв няцаалт өгөхгүй үлдээвэл сөрөг хүчний удирдагч өөрийн няцаалтдаа тэдгээрт хариу өгөх эрхгүй. Сөрөг хүчний гишүүн нь сөрөг хүчний удирдагчийн баримтлалыг ахин тогтоож, өргөжүүлж, бие даасан дүгнэлтүүдийг дэвшүүлнэ. Бараг 25 минутын бэлдэх боломжтой ба сөрөг хүчний гишүүн нь тэмуээний үеэр гарах бүх маргааныг нэгтгэн дүгнэх ашигтай байрлалд байдаг. Няцаалт Няцаалтын гол зорилго бол тэмцээний гол асуудлуудыг тодруулах зорилготой. Няцаалт шинэ аргумент гаргахыг хориглох бөгөөд шинэ жишээг үргэлж зөвшөөрнө. Хэрэв баримтлах илтгэлдээ аль нэг дүгнэлтийг хэлээгүй бол түүнийг няцаалтад оруулж болохгүй Няцаалтын үеэр илтгэгч нь эсрэг багийн дэвшүүлээд хариу аваагүй зүйлүүдийн талаар түрүүлж дурсахыг хориглоно.Илтгэгч нь өөрийн няцаалтдаа тэмцээний турш эсрэг талуудын дэвшүүлсэн аргументыг нэг бүрчлэн няцаах ёсгүй. Харин тэмцээнд хэлэлцэж буй аль нэг асуудлын талаар хоёр юм уу гурван асуултыг авч өмнөх дүгнэлтүүд тэдгээр асуудал, асуултыг хэрэхн илтгэж байсныг танилцуулах нь илүү гр дүнтэй байдаг. Мэдээллийн үеийг хэрэглэн дундуур нь тасалдаггүй учир няцаалт нь уран гоё байх боломжгүй. Няцаалт нь өмнөх илтгэлүүдэд санал болгосон аргументуудыг нэгтгэх боломж олгодог. Тодруулгын үе Тодруулгын үе гэдэг нь эсрэг талын илтгэгчийн чриаг түр тасалж асуулт тавих буюу буруу зөрүүтэй зүйлийг тодруулахыг хэлнэ. Ингэхийн тулд илтгэгч босч “Тодруулгын үе”-ийг таниас авахыг зөвшөөрнө үү гэж хэлэх хэрэгтэй. Илтгэгч тодруулгын үе авах эсэхийг бүрэн шийднэ. Тодруулгын үеийг аваагүй тохиолдолд мэтгэлцэгч суудалдаа суух хэрэгтэй. Тодруулгын үе авсан тохиолдолд мэтгэлцэгч нь илтгэгчид хандан асуултаа тавих буюу зөрүүтэй зүйлийг тодруулахыг хүснэ. Мэдээллийн үе нь 15 секунд байх бөгөөд үүнийг илтгэгчийн илтгэлийн хугацаанд тооцно. Тодруулгын үеийг эхний дөрвөн илтгэлийн үед тавьж болох бөгөөд няцаалтын үед авахыг хориглоно. Илтгэл бүрд 2-с доошгүй тодруулгын үеийг авах нь зүйтэй гэж тайлбарладаг. Үүнээс гадна.мэтгэлцэгчид эсрэг талын илтгэлийн үед хэд хэдэн тодруулгын үеийг шаардах эрхтэй. Дүрмийн үе Дүрмийн үе гэдэг нь эсрэг талын илтгэгчийн илтгэлийн үед мэтгэлцээний дүрмийг зөрчсөн хэмээн эсэргүүцэхийг хэлнэ. Дүрмийн үеийг тавихын тулд мэтгэлцэгч босч “эрхэм илтгэгч би дүрмийн үеийг тавихыг хүсч байна.” Гэж хэлнэ. Энэ үед илтгэгч илтгэлээ зогсоож мэтгэлцэгч эсэргүүцлээ илэрхийлэхийг сонсоно. Эсрэг талд эсэргүүцэл гаргаж болохгүй тохиолдолд илтгэгчийн хугацаанаас хасахгүй. Эсрэг тал эсэргүүцэл гарагж буй тохиолдолд илтгэгч хариулах эрхгүй. Дүрмийн үеийг доорхи тохиолдолд авна. Үүнд: · Илтгэлийн цаг хэтэрсэн үед : илтгэгч бүрт ярианы хугацаа дууссаныг мэдэгдэх ба илтгэгч илтгэлээ хаахын тулд нэмж 30 секунд ярихыг зөвшөөрдөг. Сүүлийн 30 секунд өнгөрсөн ч илтгэлийг зогсоогоогүй тохиолдолд эсрэг тал дүрмийн үеийг авна. · Тодруулгын үе сунжрах: Мэтгэлцээний явцад тодруулгын үе авагдсан тохиолдолд тодруулга хийж буй баг асуултаа хэт сунжруулж харилцан яриа хэлбэрт оруулах буюу 15 секундээс хэтэрсэн тохиолдолд тухайн илтгэлийн үед зөвхөн 1 удаа дүрмийн үе авч болно. · Туризм: туйлийн үнэнийг кейстээ оруулж ирсэн. Энэ тохиолдолд статистикийн тоо баримтыг ширхэгчлэн дурьдсан үе тооцогдожболно. Энэ нь эсрэг баг тодорхой тоо баримтын эсрэг мэтгэлцэх аргагүй байдалд хүргэнэ. Мөн хуулийн заалтыг зүйлчилэн хэрэглэх ба энэ нь батлагдан гарсан хуулийн эсрэг мэтгэлцэх боломжгүй учир хориглоно. · Баримтлалын илтгэлийн эхний болон сүүлийн 1 минутанд тодруулгын үе хэрэглэсэн тохиолдолд дүрмийн үе хэрэглэнэ. · Няцаалтын илтгэлийн үед тодруулгын үе хэрэглэсэн · Сөрөг хүчний удирдагч, сөрөг хүчний гишүүний няцаагаагүй аргументыг няцаалтын илтгэлийн үед нөхөж няцаасан тохиолдолд дүрмийн үеийг хэрэглэнэ. · Няцаалтын илтгэлийн үед кейнсийг илт өөрчилсөн тохиолдолд дүрмийн үе хэрэглэнэ. · Няцаалтын илтгэлийн үед шинэ нотолгоо, нотолгоо болохуйц тоо баримт гаргаж ирсэн тохиолдолд дүрмийн үе хэрэглэнэ. · Тавтологи- давталт- аргументаараа шийдэлдээ дахин тодорхойлсон тохиолдолд дүрмийн үеийг хэрэглэнэ. · Засгийн газрын тогтоосон хүрээлэлд ямар нэгэн тайлбар хийлгүйгээр тоглоогүй тохиолдолд дүрмийн үеийг хэрэглэнэ. Хувийн эрх ашгийн үе Хувийн эрх ашгийн үндсэн зорилго нь дүрмийн үетэй адил мэтгэлцээний тоглолтыг бие биеэ хүндэтгэсэн, зөв шударга явуулахад оршино. Хувийн эрх ашгийг доорхи тохиолдолд авна. Үүнд: · Субъектийн зүгээс дайралт хийх- мэтгэлцэгчийг дайрч, доромжилсон тохиолдолд явагдана. · Хэлээгүй зүйлсийг хэлсэн болгох – мэтгэлцэгчийн илтгэл, аргумент, кейсийг гуйвуулан, гүтгэх зэрэгт авагдана. Шүүгчийн шүүх зарчим Мэтгэлцээний шийдвэрийг шүүгчид болон хурлын дарга гаргана. Энэ нь ерөнхий, тодорхой бус ойлголт хэдий ч дараах хэдэн зарчмыг шүүгчид анхааран үздэг. Үүнд: · Нотолгоо, дүгнэлт · Агуулга · Няцаалт · Зохион байгуулалт · Хэлбэр, илтгэх чадвар · Хошигнол · Тодруулгын үе · Дүрмийн үе · Хамтын ажиллагаа